Энэ олон жилүүдийг эргээд нэг харахад... хэчнээн ч олон амьдрал хажуугаар минь зөрөөд өнгөрчхөв, хэчнээн ч олон сэтгэл өмнүүр минь жирэлзээд холдчихов, хэчнээн ч олон зул дахин асахгүйгээр жаргачхав даа.
Хүний амьдрал цаг хугацаатай хамт хуучирсаар хэзээ нэгэн өдөр энэ орчлонд адлагдаж, үгүй болохын цагт хүн юу хийж, юу бүтээснээ санахаасаа илүүтэйгээр эцэг эх, элгэн садан, ахан дүүс, ижилдэн дассан найз нөхдөө үгүйлэн санадаг жамтай гэнэ. Чамайг өдөр шөнөгүй мөнгө бодож, мөнгөнийхөө төлөө амьдарч, түүнийгээ цуглуулсаар, магадгүй одоо боллоо хэмээн ханаж цадаад гэнэт сэхээ орж, орчин тойрноо анхааран харах үед хажууд чинь торох хэн нэгэн огтхон ч үгүй болоод, зөвхөн чи орь ганцаар орчлонд үлдэж, залуу насныхаа дурсамжийг хуваалцах найз нөхөдгүй, зовлон жаргалаа ярилцах ахан дүүс, амраг садангүй, ядарсан үед хөлийг чинь хучиж, бүлээн цай оочуулах үр хүүхэдгүй хоцорчхоод баян тансаг ч гэсэн зэврүүн хүйтэн өрөөний мухарт аягандаа үлдсэн зэлгээн цайгаа дуусгаж амжилгүй өндөр настны дугуйтай сандал дээр хорвоогийн мөнх бусыг үзүүлбэл яана даа?
Тэгээд чи тэнгэрт очсон хойноо замбуулингийн амьдралыг дээрээс нэг харахад гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөө золиослон байж олсон хэдэн бор төгрөгийг чинь огт хамаагүй хэн нэгэн үрэн таран хийж байхыг харах үед ямар дэмий зүйлийн төлөө үхэн хатан зүтгэж, өөрийн үнэт зүйлсээ үгүй хийж байснаа ойлгох болно доо.
Ингээд бодоход чиний амьдрал зөв үү? эсвэл миний санаа зөв үү гэдгийг чи ойлгож чадахгүй яваа учраас эцсийн бодит үнэнийг цаг хугацаа шүүн тунгаана гэж үзээд би асуудлыг нээлттэй үлдээлээ.
Эцсийн эцэст зүрх сэтгэлээ мөнгөөр арилжсан нийт хүмүүст хандаж хэлэхэд "Та нар бол хүмүүн төрөлхтний дунд оршин буй вампир, зомби нар юм шүү" гэмээр байна даа.
Сэтгэгдлүүд
2011-04-07 - -----------
Бичсэн: ter (зочин)
bi ih olon yum yarinaaaaaaaa.heg talaa bish niiitee osson ue hamt olon naizuud bid bgaaa
2011-04-05 -
Бичсэн: Хүслийнжигүүр
2011-04-05 -
Бичсэн: Garin