amaahai
Dateline: 2011-09-11
Новш гэж. Монголын цагдааг хараал идэг

Сүүлийн хэдэн сар би блогтоо юм хийлгүй их удлаа  Миний хэсэг нөхөд ч гэсэн үнэхээр их хүсэн хүлээж, магадгүй миний бусдын хор шарыг малтсан хэдий ч үнэнийг эрэлхийлсэн хэдэн үгийг хүсэн хүлээж, үгүйлэн санаглзсан гэдэгт би итгэнэм.

Бидний амьдарч буй энэ нийгэм үнэхээр хошин ажээ. Чөтгөр авмар хэмээн хараахаас ч илүү гутамшигтай ажээ. Төрийн төлөө , төрийн нэрийн өмнөөс ард иргэддээ үйлчилж буй цагдаа нь хүний халааснаас мөнгийг нь суйлж, бусдын эдэлж, хэрэглэж буй өнгөтэй, өөдтэй гэж хэлж болохуйц эд зүйлсэд хошуу дүрж, нүгэл үйлдсээр байх юм даа. Монголын цагдаа маш олон шударга, итгэл төгс ...

Шууд холбоос

Dateline: 2011-06-02
НЭГЭН ТАГНУУЛЧИЙН ТҮҮХ-3 буюу үргэлжлэл

Украины нацист хөдөлгөөний тэргүүлэгчийн талаар тун хомс мэдээлэлтэй байсан нь ажиллагааны үйл явцад сөргөөр нөлөөлж байв. Гэвч тун удалгүй нэгэн мэдээлэл ирсэн нь зөвлөлтийн тусгай албаныханд хороогдсон хамтран зүтгэгч болох Коновальцынхаа оршуулах ёслолд Бандера оролцоно гэсэн тул Сташинский Голландын Роттердам руу яаравчлан хөдлөв. Оршуулгын газрын үүдэнд Бандерагийн унадаг "опель" маркийн автомашин зогсож байсан бөгөөд Сташинский цогцсонд аль болох ойрхон зогсож, Бандерагийн гэрэл зургийг авах гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн байна. Гэхдээ өөрийнхөө байг нүдээр харж, царайг нь сайтар тогто...

Шууд холбоос

Dateline: 2011-05-31
НЭГЭН ТАГНУУЛЧИЙН ТҮҮХ эхний хэсэг

 
Энэхүү түүх нь ёс суртахууны хувьд их сонирхолтой. Зөвлөлт засгийнхан Сташинский хэмээх энэ тагнуулчийн хүн чанарыг үгүй хийж, алуурчин робот болгохыг оролдож байсан ба түүнийг ямар нэгэн ул мөр үлдээлгүйгээр аллага үйлдэх арга барилд нарийн сургаж байсан нь аймшигтай.

Энэхүү үйл явдал 1961 оны зуны нэгэн орой Баруун герман дахь АНУ-ын тагнуулын албаны жижүүрийн утас дуугарснаар нийтэд ил болжээ. Өөрийгөө Зөвлөлт холбоот улсын тагнуулч хэмээн нэрлэсэн этгээд Баруун германы цагдаагийн нэгэн жижигхэн хэсэгт ирэн АНУ-ын тусгай албаныхантай холбоо бариулж өгөхийг хүссэн байна. Түүний энэ үйлдлийн...

Шууд холбоос

Dateline: 2011-05-31
НЭГЭН ТАГНУУЛЧИЙН ТҮҮХ-2 үргэлжлэл

1957 оны хавар Кремлийн хувьд хүндхэн нөхцөл байдалтай тулгараад байлаа. Польш дахь эсэргүүцлийн хөдөлгөөн, Унгар дахь ард түмний бослого зэрэг коммунист системд аюул занал учруулахуйц олон олон үйл явдал давхцаж байсны зэрэгцээ Украины нацист хөдөлгөөнийхөн ЗХУ-ын хамгийн гол шүдний өвчин болж хувирчхаад байв. Хэдийгээр Украины нацист хөдөлгөөнийхөн Австри, Польш, Герман, Оросын дээрмийн шинж чанар бүхий зэвсэгт бүлэглэлүүдтэй удаа дараалан тулалдаж, хүч нь сульдсан байсан боловч Мюнхен дэх нууц удирдлагын штабынхаа тусламжтайгаар ЗХУ-ын нутаг дэвсгэрт идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байлаа....

Шууд холбоос

Dateline: 2011-05-17
ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ХАЙРТАЙ ЗЭВСЭГ Glock 17

Glock 17
Glock 17.JPG
3-дахь удаагийн сайжруулсан загвар Glock 17
Төрөл: өөрөө цэнэглэгддэг гар буу
Үйлдвэрлэгч улс:Австрия  Австри
Ашиглагдаж буй хугацаа 1982 оноос өнөөг хүртэл
Зэвсэглэлд албан ёсоор ашиглаж буй улсууд:Австри, Герман, Швед улсын бүхий л төрлийн зэвсэгт хүчнүүд, Норвеги, Голланд, Тасмани, Умард Ирландын цагдаагийн байгууллага, АНУ-ын Нью-Йорк хотын цагдаагийн газар, ОХУ-ын Дотоод явдлын яамны ажилтнууд
Зохион бүтээгчГастон Глок
Gaston Glock)
Зохион бүтээгдсэн1982 он
Үйлдвэрлэгч:Глок компани
Жин, кг:0,625 (сумгүй үед)
0,905 (сумлас...

Шууд холбоос

Dateline: 2011-04-26
"Белая стрела" буюу "Цагаан сум" хэмээх нууц байгууллагын тухай

«Бе́лая стрела́» буюу "Цагаан сум" хэмээх байгууллагын талаар үнэн худал нь мэдэгдэхгүй домог мэт яриа оросуудын дунд 1990-ээд оны үед хүчтэй дэлгэрч байлаа. Уг байгууллагыг бодитоор оршин тогтнодог эсэхийг өнөөг хүртэл хэн ч тогтоож, нотолж чадаагүй боловч ард түмний дунд ам дамжсан яриа хэзээд үнэн байдаг билээ. Энэ байгууллага нь хууль ёсны арга замаар эрүүгийн хариуцлагад татах боломжгүй гэмт бүлгийн толгойлогчид, эрүүгийн элементүүд, гэмт үйл ажиллагаанд татагдан оролцдог өндөр албан тушаалтан, нэр хүнд бүхий хүмүүсийг илрүүлэн устгаж, аюулгүй болгох зорил...

Шууд холбоос

Dateline: 2011-04-18
ХӨЛСНИИ АЛУУРЧИН

Александр Солоник
Александр Сергеевич Солоник
Портрет
1990-ээд оны эхэн үед Оросын цагдаагийн хэсэг болгоны үүдэнд энэхүү зураг хадаатай байдаг байв.
Үйл ажиллагааны чиглэл:

Мэргэжлийн хөлсний алуурчин

Төрсөн он, сар, өдөр:

(1960 оны 10-р сарын16-ны өдөр)

Төрсөн газар:

ЗСБНХУ-ын Курган хот

Нас барсан он:

(1997 оны 01-р сарын 31-ний өдөр) (36 насандаа)

Нас барсан газар:

Грек улс

     «Курга́ны терминатор», «Саша Македо́нский» хэмээх хочтой Алекса́ндр Сергеевич Соло́ник хэмээх энэхүү үл бүтэх этгээд нь 1990-ээд оны эрүүгийн элементүүдийн шүтээн, оросын түүхэн дэх номер 1 мэргэжлийн хөлсний алуурчин байсан бөгөөд ту...

Шууд холбоос

Dateline: 2011-04-15
ЭНЭ НЭГ ХОШИН ОНЬСОГЫГ ТАГААД ӨГЧИХ Л ДӨӨ

НЭГ ШИРХЭГ ТӨМСИЙГ

НЭЛЭЭН ХЭДЭН ТӨМСНИЙ ҮНЭЭР БОРЛУУЛАХЫГ ЮУ ГЭДЭГ ВЭ?

Шууд холбоос

Dateline: 2011-04-09
үүнийг уншсаны дараа таньд эрх биш нэг зүйл бодогдох байлгүй дээ

Энэхүү гунигтай боловч сургамжтай түүхийг та өөрийн үр хүүхдүүд, ач зээ нартаа сэрэмжлүүлэх үүднээс үзүүлээрэй.
Жаклин Сабуридо хэмээх нэгэн залуу эмэгтэй Офрагийн теле нэвтрүүлэгт оролцсон бөгөөд түүний ямар их хайр татам бас өрөвдмөөр байсныг олон нийтээр ярилцжээ. Энд тэр бүсгүйд тохиолдсон болон насан туршдаа тээх гашуун зовлонгийн талаар өгүүлнэ. Уг түүхийг найз нөхөд, ойр дотныхонтойгоо, ялангуяа согтуугаар машин жолооддог залуу үеийнхэнд хэлж, захихыг хүсч байна.

Жаклин Сабуридо бүсгүй 1999 оны 9 сарын 19 –нд
2.jpeg

Залуу бүсгүй аавын хамт, 1998

 

3.jpeg

Хүүхэд насны төрсөн өдрийн баяр дээрээ

 

4.jpeg

Пари дээр на...

Шууд холбоос

Dateline: 2011-04-05
ЭРГЭЭД НЭГ ХАРАХАД... /нэгэн найздаа зориулав/

Энэ олон жилүүдийг эргээд нэг харахад... хэчнээн ч олон амьдрал хажуугаар минь зөрөөд өнгөрчхөв, хэчнээн ч олон сэтгэл өмнүүр минь жирэлзээд холдчихов, хэчнээн ч олон зул дахин асахгүйгээр жаргачхав даа.

Хүний амьдрал цаг хугацаатай хамт хуучирсаар хэзээ нэгэн өдөр энэ орчлонд адлагдаж, үгүй болохын цагт хүн юу хийж, юу бүтээснээ санахаасаа илүүтэйгээр эцэг эх, элгэн садан, ахан дүүс, ижилдэн дассан найз нөхдөө үгүйлэн санадаг жамтай гэнэ. Чамайг өдөр шөнөгүй мөнгө бодож, мөнгөнийхөө төлөө амьдарч, түүнийгээ цуглуулсаар, магадгүй одоо боллоо хэмээн ханаж цадаад гэнэт сэхээ орж, орчин тойрноо ан...

Шууд холбоос