Бид ер нь хаашаа, юу руу л яваад байна даа? Ёстой бүү мэд. Ямар нийгмийг халаад, одоо юу гээч нийгмийг бий болгочхоод явж байгаа улсууд вэ? гээд л хар дарж зүүдлээд сэрж байх юм даа.
Бид хүмүүнлиг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гээд үндсэн хуулиараа дэлхий даяар тунхаглан зарлачхаад сууж байдаг. Тэгж санаад л өглөө бүр гэрийнхээ цонхоор хүмүүнлиг нийгэм байна уу? ардчилсан нийгэм байгуулагдаж уу? гээд л горьдоод харахаар үгүй юм аа. Харин ч бүүр эсрэгээрээ. Ингээд л миний бие аяга буцалгасан ус уучхаад, монгол улсад үйлдвэрлэгдсэн тамхиа асааж аваад л урамгүйхэн ажилдаа явах юм даа.
Тэгээд автобусан дотор чихэлдэн явах зуураа энэ бол эрх чөлөө юу гэж дотроо шивнэхэд дотор хүн маань харин үгүй ээ. Чи анархизм дунд амьдарч байна гэж надад хариулдаг. Тийм ээ бид үндсэн хуулиараа тунхаглан зарласан тэр нийгмийг бус харин анархизмыг бий болгочхоод л сууж байна. Өнөөдөр хүн бүр хуульд захирагдахыг үл хүсэгч, бусдыгаа дээрэлхэн, яс үндэс, гарал угсаа, шашин шүтлэг, хэл, соёл, хөрөнгө чинээ, нутаг усаар нь ялгаварлан гадуурхагчид болчихсон. Боломж нь олдвол хөгшин залуу гэлтгүй хууль бус үйлдэл хийхэд бэлэн, сул олз, эд мөнгөний төлөө улайран зүтгэгчид болж хувирчээ.
Хаана ч явсан нэг л их омогтой хүмүүс. Хэл ам, хэрүүл тэмцэл, архидалт, хөрөнгө чинээгээрээ нэгэнтэйгээ өрсөлдөх хоосон толгойтой, арилчихсан дотортой орчин үеийн бид нар ер нь хаашаа, яах гээд яваад байна вэ? Яг энэ чигээрээ урагшлаад л байх уу? Тэгээд замын төгсгөлд юунд тулж очих юм бол доо? гээд бодоод байсан чинь ганцхан хариулт л олдсон. Бид энэ чигээрээ яваад л байвал мөхөлд хүрэх юм байна лээ.
Монголчууд бидний ганц хийж чадах зүйл нь хоорондоо ямар нэгэн эд зүйлсийг дамлан худалдаж, дундаас нь ашиг унагах л юм шив дээ. Бодоод байх нээ биед амар, цэвэрхэн ажил ч юм шиг. Гэхдээ ингэж андуурах хэрэггүй гэдгийг бид бүгд л мэднэ. Гадаад орноос юм худалдаж аваад дотооддоо дамлан худалдана гэдэг чинь нэг ёсондоо ах дүүсээ шулж байгаагаас ялгаагүй юм шүү дээ. Ямар нэгэн эд зүйлийг худалдан авч байгаа тэр мөнгө бол гадаад руу түүхийгээрээ гарч байгаа манай улсын газрын хэвлий дэх байгалийн баялаг юм. Энэ баялаг шавхагдаад дуусаад ирэхээр бид юугаараа дотоодын нийт бүтээгдэхүүнийг бий болгох юм бол доо?
Бүгдээрээ одооноос эхлэн өргөн хэрэглээнийхээ барааг өөрсдөө үйлдвэрлэж, дотоодоо хангахад анхаарах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхгүй бол оройтно. Оройтвол бид мөхнө. Яг одооноос эхлэн бидэнд ашигтай нөхцөл байдал бий болж эхэллээ. Хятад улс юанийнхаа ханшийг чөлөөлснөөр хятадын зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнэ огцом бөгөөд хурдацтайгаар өсөж эхэлж байна. Энэ нь манайх шиг дотоодын үйлдвэрлэлийн зардал өндөр байдаг улс орнуудад тун таатай боломж бүрдэж эхэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүд хятадын чанар муутай, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, хямд бараа бүтээгдэхүүнүүдтэй үнийн хувьд өрсөлдөх сайхан нөхцөл үүсч байна. Гэхдээ зөвхөн үнэ өртгийн хувьд өрсөлдөнө. Чанарын хувьд бол мэдээж монголын бүтээгдэхүүнүүд хамаагүй сайн гэдгийг бид өөрсдөө мэддэг. Монгол хүн бүхний мэддэг хамгийн наад захын жишээ бол төмс. Хятад төмс монгол төмснөөс 500 орчим төгрөгөөр хямдхан мөртлөө хүн идэхийн аргагүй муухай амттай . Харин монгол төмсний амт тасархай шүү дээ. Харин одоо бол хятад, монгол төмс аль аль нь ижил үнэтэй мөртлөө амт нь бахь байдгаараа л байна. Ингэхээр манайх шиг улс оронд үйлдвэрлэл эрхлэхэд тун таатай цаг үе тулж ирээд байгаа учраас боломжийг алдалгүй бүгдээрээ хөдөлцгөөе гэж уриалах гээд л баахан нуршаад байгаа минь энэ шүү дээ.
Та нөхөд минь дээр өгүүлснийг анхааралтай уншаад, санаа оноогоо нэмэрлээрэй. Намайг шүүмжилсэн ч болно. Саналаа хэлсэн хэн бүхэнд би баярлах болно шүү.
Сэтгэгдлүүд
2011-01-19 -
Бичсэн: erhee
bi duguin vilder baiguul sanaa bodood yabdag umaa ytas 93150502
2011-01-19 - bid hiihgvi bol hen bvtheeh be
Бичсэн: erhee
2010-10-26 -
Бичсэн: upshot_gp
тэр бол өнгөрсөн зүйл, ямар ч байсан бүгд адтлхан гэж үзвэл арай гайгүй нь л Элбэг ерөнхийлөгч...Манайхан боловсрол дундуур гэдэгтээ санал нийлэх үү?, Ёс жаяг ч бас үгүйрэн хоосорч байгаа гэдэгтээ?...Би таны энэ их бухимдлыг хараад арай л өөрөөр хараасай л гэж хүссэн төдий, та бол надаас ах хүн шүү дээ. Тэгээд л тэр!
2010-10-26 -
Бичсэн: amaahai76
Харин зочиндоо хандаж хэлэхэд чи дэлхийн аж үйлдвэрийн төв дунд амьдарч байгаа хүн юм чинь ямар нэгэн жижиг үйлдвэрийн талаар судалж үзсэн бол тэр талаараа бичээрэй. Хамгийн гол нь ямар нэгэн материал баялгийг бий болгодог тийм үйлдвэрийн талаар би яриад байна. Түүнээс бус хүнсний үйлдвэр бол манайд хангалттай бий гэж боддог.
2010-10-25 -
Бичсэн: zochin
2010-10-25 -
Бичсэн: amaahai76
Апшотыг дэмжиж байна. Ер нь чиний бичсэн сэтгэгдлүүд хүнд нэгийг бодогдуулахаар байдаг шүү. Дээр харин Элбэгдоржийн талаар бичсэн зарим зүйлийг уучлаарай. Би та бүгдийн дургүйг хүргэх гэж бичээгүй шүү. Дотроо бодож бухимдаж явснаа л бичсэн. Харин үйлдвэржилтийн тухайд бол ядаж хогийн сав, аяга, таваг, зэрэг зүйлээ гаднаас зөөхөө болих хэрэгтэй гэж би боддог. Манайд цаасны үйлдвэр, машины дугуйны үйлдвэр байгуулах юмсан гэж би их мөрөөддөг.
2010-10-25 - апшот
Бичсэн: Зочин
бид биш би гээч хэхэ...бухимдаад л байвал бухимдаад л байнадаа. Манайх шиг жижигхэн эдийн засагтай оронд бичил зах зээл л тохирох байхдаа. Том зүйл ярих ч яахав ,би хүнээ байсан юмуу? эсвэл зарим нэгэн монглчууд маань нэг л өөр сэтгэхүйтэй болчихжээ. нэг л өөр ядуу.
2010-10-25 -
Бичсэн: zochin
dajq shvv,hvmvvsiin setgelgee,hodolmoroos gadna hamgiin gol ni bodlogo l heregt bhdaa,bid vildwerleedl bdag gadnaas ilvv hyamdhan orood irwel orlogo bagat irged medeej hyamdiig ni l songoh bh,eh orondoo hairt ch gesen.tiim bolhoor magadq zow bodlogo zohitsyylalt,hvmvvsiin hodolmorch setgelgee,eh oronch vzel gd l olon yum nolooloh bhdaa