amaahai
Dateline: 2010-10-25
ЗЭВСГИЙН МАСТЕР

Калашников, Михаил Тимофеевич

[.
Портрет
Үйл ажиллагааны чиглэл:

Галт зэвсгийн зохион бүтээгч

Төрсөн огноо:

1919,11,10

Төрсөн газар:

Орос улсын Алтай мужийн Курья тосгон

Эцэг:

Калашников Тимофей Александрович (1883—1930)

Эх:

Калашникова Александра Фроловна (1884—1957)

Эхнэр:

Калашникова Екатерина Викторовна (1921—1977)

Хүүхдүүд:

Охидууд − Нелли Михайловна (1942), Елена Михайловна (1948), Наталья Михайловна (1953—1983); Хүү − Виктор Михайлович (1942)

Гавьяа шагналууд:
Герой Российской Федерации
Герой Социалистического ТрудаГерой Социалистического Труда
Орден Святого Андрея Первозванного
Орден «За заслуги перед Отечеством» II степени
Орден «За военные заслуги»
Орден ЛенинаОрден ЛенинаОрден Ленина
Орден Октябрьской РеволюцииОрден Отечественной войны I степениОрден Трудового Красного ЗнамениОрден Дружбы народов
Орден Красной Звезды
Медаль «За победу над Германией в Великой Отечественной войне 1941—1945 гг.»
Медаль «В ознаменование 100-летия со дня рождения Владимира Ильича Ленина»
20 years of victory rib.png
30 years of victory rib.png
Юбилейная медаль «Сорок лет победы в Великой Отечественной войне 1941—1945 гг.»
Медаль «50 лет Победы в Великой Отечественной войне 1941-1945 гг.»
Медаль «Ветеран труда»
Медаль Жукова
Медаль «За отличие в охране государственной границы СССР»
Медаль «30 лет Советской Армии и Флота»
Медаль «40 лет Вооружённых Сил СССР»
Медаль «50 лет Вооружённых Сил СССР»
Медаль «60 лет Вооружённых Сил СССР»
Медаль «70 лет Вооружённых Сил СССР»
Медаль «В память 800-летия Москвы»
Государственная премия Российской ФедерацииЛенинская премия — 1964Сталинская премия — 1949Сталинская премияПремия Президента Российской Федерации
Орден «За заслуги перед Алтайским краем» I степени

Михаи́л Тимофе́евич Кала́шников бол ЗХУ болон ОХУ-ын галт зэвсгийн нэрт зохион бүтээгч, техникийн шинжлэх ухааны доктор, дэслэгч генерал цолтой.

     
Тэрээр олон хүүхэдтэй тариачны гэрт 17-дахь хүүхэд нь болон мэндэлсэн. Хэдийгээр тэдний эх нь 19 хүүхэд төрүүлсэн боловч дөнгөж 8 нь л амьд мэнд өсөн торнижээ. Түүний эцгийг тухайн үед нударган баян гэж үздэг байсан тул 1930 онд гэр бүлийнх нь хамт Томск муж руу нутаг заан шилжүүлсэн байна. Хар бага наснаасаа техникт дур сонирхолтой байсан бөгөөд төрөл бүрийн механизмуудын бүтэц, зохион байгуулалтыг судалж, физик, геометр, уран зохиолын хичээлдээ идэвхийлэн суралцдаг байжээ. Долоодугаар ангиа төгсгөөд төрөлх тосгондоо буцаж ирснийхээ дараа Браунингийн гар бууг угсарч сурснаар анх удаагаа галт зэвсгийн бүтэц, зохион байгуулалттай танилцсан байна. 18 нас хүрмэгц Казахстан руу нүүж, тэндхийн төмөр замд ажилд орсноор зүтгүүрийн машинист, токарьчид, засварчидтай танилцаж, хамтран ажиллах болсноор бие даан зохион бүтээх сонирхол нь улам нэмэгджээ.

     1938 онд Киевийн цэргийн онцгой тойрогт татагдаж бага дарга нарын курсэд суралцан танкийн жолооч-механик мэргэжил эзэмшжээ. Цэргийн алба хаах хугацаандаа зохион бүтээх авьяас нь удирдлагуудын сонорт хүрснээр командлагч Г.К.Жуков түүнийг Ленинград хотын зэвсгийн үйлдвэр рүү шилжүүлэв. 
     
     1941 оны 8-р сард танкийн экипажийн дарга, ахлах түрүүч Калашников Брянскийн дэргэдэх тулалдаанд хүндээр шархдан эмнэлэгт эмчлүүлж байхдаа автомат буу зохион бүтээх санаа нь анх төрж, судалгааныхаа ажилд идэвхийлэн оржээ. Түүнтэй хамт эмчлүүлж байсан десантчин залуу галт зэвсгийн түүх, бүтэц, зохион байгуулалтын талаар зэгсэн сайн мэдлэгтэй байсан нь Калашниковын мэдлэгт их нэмэр болсон талаар сүүлд дурсан бичсэн байдаг. Эмнэлгээс гарсныхаа дараагаар нөхөн сэргээх эмчилгээний 6 сарын хугацаанд Казахстанд хуучин ажилдаа очиж, тэндхийн ажилтнуудын тусламжтайгаар өөрийн анхны гар пулемётын туршилтын загварыг зохион бүтээж цэргийн инженерийн академийн дарга, тухайн үедээ галт зэвсгийн шилдэг мэргэжилтэн гэгдэж байсан А.А.Благонравовт танилцуулсан байна. Хэдийгээр Благонравов түүний бүтээлийг өндрөөр үнэлээгүй боловч амьдрал дээр туршиж үзэх үүргийг өгсний дагуу туршилтын төв комисс судалж үзээд Калашниковын гар пулемётыг доорх үндэслэлээр зэвсэглэлд нэвтрүүлэхийг хориглосон байна. Үүнд:

     Уг зэвсэг нь ППШ-41 болон ППС маркийн гар пулемётуудтай харьцуулахад үйлдвэрлэхэд хүндрэлтэй, зардал ихтэй, нарийн ажиллагаа шаардагдах учир өнөөгийн нөхцөлд бөөнөөр үйлдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Түүнчлэн уг зэвсгийн жин хөнгөн, богино авсаархан, нэгийн галаар буудлага үйлдэх боломжтой, гал хамгаалагчтай зэрэг давуу талуудыг өндрөөр үнэлсэн байдаг.

     1942 оноос Калашников Галт зэвсгийн судалгааны төвд ажиллаж эхэлсэн бөгөөд 1944 онд өөрөө цэнэглэгч карабины туршилтын загварыг зохион бүтээж, 1945 оноос 7,62 мм-ийн автомат буугаа зохион бүтээж, 1947 онд тухайн үед зохиогдсон галт зэвсгийн шалгаруулалтанд тэнцэж, зэвсэглэлд нэвтэрсэн байна. Тэрбээр өөрийн алдарт АК-47 бууг зохион бүтээх явцдаа ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ.

     Түүний бүтээлийг Иж хотын техникийн үйлдвэрт бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд зэвсэг үйлдвэрлэх явцад туршилтын буудлага хийх үед нь Калашников байнга буудлагын талбай дээр ажилладаг байсан учир сонсгол нь гэмтсэн байна..[5]

     1971 онд түүнд техникийн шинжлэх ухааны доктор цол олгосны зэрэгцээ гадаад, дотоодын 16 шинжлэх ухааны академийн хүндэт докторын зэрэгтэй, 35 шинэ бүтээлийн гэрчилгээтэй юм.

     1989 онд Калашников АК-47 бууны гол өрсөлдөгч М-16 бууны зохион бүтээгч Южин Стонертэй уулзахаар АНУ-д очиход нь түүнийг яг л кино урлагийн том од мэт халуун дотноор хүлээн авсан гэдэг. 1994 онд түүнийг хошууч генерал, 1999 онд дэслэгч генерал цолоор тус тус шагнасан.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-11-26 -

Бичсэн: upshot

гоё шүү сайхан мэдээлэл байна, үргэлжлүүлэн оруулж байгаарай.

. Шууд холбоос

2010-11-23 -

Бичсэн: amaahai76

оросууд үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. бүүр сонсохыг ч хүсдэггүй юм. магадгүй их гүрний дээрэнгүй үзэл биз дээ. энэ нийтлэлээ бичсэний дараа өөрийн орос найзтайгаа чиний бичсэн зүйлийн талаар яриа хөндсөн боловч илэрхий унтууцаж дургүйцээд байхаар нь нээх их хүчлэлгүй орхисон доо хөөрхий.

. Шууд холбоос

2010-11-22 -

Бичсэн: dadido

үнэхээр мундаг буу. Энэ бууны суурин дээр олон буунууд төрж гарсан. Германы автоматаас хуулсан гэдэг яриа байдаг.
Гэхдээ худал биз.

. Шууд холбоос





:-)
 
xaax