ППД-34/38/40
ППД-34/38/40 | |
---|---|
![]() ![]() ППД-34 ППД-40 | |
Төрөл | гар пулемёт |
Үйлдвэрлэсэн улс | ![]() |
Ашиглагдсан он | 1934—1941 он |
Оросын ажилчин тариачны улаан арми | |
Ашигласан дайн: | Дэлхийн 2-р дайн |
Зохион бүтээгч | Василий Дегтярёв |
Үзүүлэлтүүд | |
Жин кг: | 3,63 (дайзгүй) 5,45 (дайзтай) |
Урт, мм: | 788 |
Сум: | 7,62Ч25 мм ТТ |
Калибр, мм: | 7,62 |
Ажиллах зарчим: | чөлөөт үргэлжилсэн |
Буудлагын хурд | 1 минутанд 800 сум |
Ашигтай тусгал м: | 500 метр |
Дайз, сумны багтаамж: | хайрцган дайзанд 25 сум дугуй дайзанд 71 сум |
ППД-34 нь Улаан армийн зэвсэглэлд хэрэглэгдсэн хамгийн анхны гар пулемёт юм. Энэхүү буунд тухайн үеийн ТТ маркийн гар буунд хэрэглэгдэж байсан 7,62х25мм-ийн сум таардаг байсан тул гар буу үйлдвэрлэдэгтэй ижил технологиор үйлдвэрлэхийн зэрэгцээ сум нь элбэг олддог зэрэг давуу талууд нь үйлдвэрлэлийн өртөг багатай байснаараа тухайн үеийн ЗХУ-ын эдийн засагт ашигтай байжээ.Түүнчлэн бүтэц, зохион байгуулалт нь энгийн, гадаадын бусад орнуудад хэрэглэгдэж байсан гар пулемётуудтай ойролцоо байсан тул засч, сэлбэхэд ч хялбар байсан байна.
1938 онд 25 сумтай хайрцган хэлбэрийн дайзыг нь өөрчилж, 71 сумны багтаамжтай дугуй хэлбэрийн дайзтай болгож өөрчилсөн нь финляндын «Суоми» хэмээх буутай адил харагдуулдаг байв.
1939-1940 оны хооронд үргэлжилсэн орос-финляндын дайны улмаас цэргийн мэргэжилтнүүд гар пулемётын ач холбогдлыг ойлгож эхэлсэн байна. Учир нь тэр дайны үед финляндын цэргүүд автомат бууны олон дахин цэнэглэх шаардлагагүйгээр буудлага үйлдэх чадварыг ашиглан зөвлөлтийн армид ноцтой хохирол учруулж эхэлсэн тул Улаан армийн командлал агуулахад хадгалагдаж байсан бүхий л ППД-34-ийг зэвсгэлэлд оруулаад зогссонгүй хилчид болон дотоодын цэргийн анги нэгтгэлүүдээс авч, фронт руу хүргүүлж, үйлдвэрүүд 3 ээлжээр ажиллан бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлжээ.
ППД бууг дэлхийн 2-р дайны эхэн үед хэрэглэж байсан боловч 1941 оны сүүл үеэс ППШ-41 хэмээх илүү найдвартай, сайжруулсан буугаар сольжээ.
Уг бууны гол онцлог нь 50-500 метрийн зайд буудлага үйлдэхээр тохируулагдсан байсан бөгөөд 500 метрийн зайд буй байг онох нь тухайн үеийн гар пулемётуудад бараг боломжгүй зүйл байлаа. Гэвч сумны хүч, сумны даялалтыг сайн тохируулсан байсан тул туршлагатай бууч 350 метрийн зайд байгаа дайсныг нэгийн галаар устгах боломжтой байснаараа тэр үед хэрэглэгдэж байсан бусад орнуудын гар пулемётуудаас давуутай байсан. Түүнчлэн автомат галаар 200 метрт оновчтой буудлага хийдэг байжээ.
Сэтгэгдлүүд
2010-10-29 -
Бичсэн: amaahai76
тэр нээрээ үнэн байх шүү. дугуй дайзны бас нэг давуу чанар нь босоо дайзнаас бараг 3 дахин олон сумны багтаамжтай байдаг.
2010-10-29 -
Бичсэн: dadido
бууны дайз их учиртай юм билээ. герман автоматууд босоо дайзтай байсан учир хэвтээгээс буудахад өндийхөөс өөр аргагүй. Гэтэл энэ нь дайсанд амархан алагдах шалтгаан байж. АК ны магазин босоо болж байгаа харагддаг. Оросууд мартаж байж болох л юм