amaahai
Dateline: 2010-10-28
ДЭЛХИЙН 2-Р ДАЙНЫ ЗЭВСЭГ БУЮУ ППШ-41

Пистолет-пулемёт Шпагин

 
ППШ-41
Пистолет-пулемет системы Шпагина обр. 1941.jpg
Төрөл:гар пулемёт
Улс:Союз Советских Социалистических Республик ЗСБНХУ
Товч түүх
Хэрэглэгдэж байсан он:1941—1951 он (ЗСБНХУ-д)
Ашиглалт:Ажилчин тариачны улаан арми, зөвлөлтийн зэвсэгт хүчин, ЗСБНХУ-ын холбоотон орнууд
Ашигласан дайн:Дэлхийн 2-р дайн, 1950-1953 оны солонгосын дайн, Вьетнамын дайн
Зохион бүтээгч:Шпагин, Георгий Семёнович
Үйлдвэрлэж эхэлсэн он:1941 он
Үзүүлэлтүүд
Жин, кг:3,6 кг (дайзгүй)
5,3 кг (цэнэглэсэн дугуй хэлбэрийн дайзтай)
4,15 кг (цэнэглэсэн босоо дайзтай)
Урт, мм:843 мм
Гол төмрийн урт, мм:269 мм
Сум:7,62Ч25 мм ТТ
Калибр, мм:7,62 мм
Буудлагын хурдминутанд 900 сум
Сумны гол төмрөөс гарах хурд,490 метр секунд
Тусгал , м:200—300 метр
Цэнэглэлт:дайз:
35 сумны багтаамжтай босоо хэлбэрийн дайз,
71 сумны багтаамжтай дугуй хэлбэрийн дайз

     Шпагины гар пулемёт нь 1941 онд зэвсэглэлд нэвтэрч, дэлхийн 2-р дайнд өргөн хэрэглэгдсэнээс гадна дайны дараах олон тооны зэвсэгт мөргөлдөөн, бага хэмжээний тулгаралтуудад ашиглагдаж байгаад 1951 онд Калашниковын автомат үйлдвэрлэгдэж эхэлснээс хойш зэвсэглэлээс хасагдсан боловч 1980, 1990-ээд оныг хүртэл дэлхийн олон орон, зэвсэгт бүлэглэл, тухайлбал Солонгосын дайн, Вьетнамын дайн, Афганистаны дайн, Иран-Иракийн дайнуудад ашиглагдсаар байсан байна.

     Дэлхийн 2-р дайн эхэлсний дараачаас хуучин хэрэглэгдэж байсан ППД-34/40 маркийн буунаас давуу талтай, сайжруулсан, бөөнөөр үйлдвэрлэхэд хямд бөгөөд энгийн бүтэц, зохион байгуулалттай шинэ төрлийн гар пулемётыг яаралтай үйлдвэрлэх шаардлагатай болсны улмаас тухайн үеийн ЗХУ-ын зохион бүтээгч Г.С.Шпагин уг бууг зохион бүтээсэн байна. 

     ППШ-41 нь урт ээлжийн болон нэгийн галаар буудлага үйлдэх чадвартай, овоо хараа нь 100 болон 200 метр гэсэн 2-хон тохируулгатай.

босоо дайз

     Уг бууны ашигтай тусгал нь 200 метр байсан хэдий ч 7,62 мм-ийн ТТ загварын сум нь тухайн үеийн бусад орнуудын ижил төрлийн буунуудад хэрэглэгдэж байсан сумнаас илүү хүчтэй байсан тул хол зайд оновчтой буудлага үйлдэх боломжтой байсан хэдий ч амархан бохирддог учраас байнга цэвэрлэх шаардлагатай, хүнд жинтэй, овор хэмжээ ихтэй, дайзыг солиход хүндрэлтэй, гал хамгаалагч нь найдваргүй, хатуу гадаргуу дээр унасан тохиолдолд буу алддаг зэрэг сул талтай.

     
Германы цэргүүд олзлон авсан ППШ-41-ийг өндрөөр үнэлэн байлдаанд ашигладаг байжээ

     Дайн дууссаны дараа Варшавын гэрээний орнуудад, тэр дундаа Хятадад их хэмжээгээр нийлүүлэгдэж эхэлсэн бөгөөд африкийн зарим улс орнуудад 1980-аад оныг хүртэл зэвсэглэлд нь ашиглагдсаар байв. Түүнчлэн Хойд Солонгост "49-р загвар", Хятадад "50-р загвар", Унгарт "48 minta", 1964-1973 онд Вьетнамын дайны үеэр Вьетнамд "К-50" гэдэг нэрээр тус тус үйлдвэрлэгдэж байсан.

Берлин хот дахь нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд ППШ-41-ийг дүрсэлсэн байгаа нь

     Дэлхийн 2-р дайны үед МР-40 автомат Германы цэргүүдийн, ППШ-41 зөвлөлтийн цэргүүдийн бэлэг тэмдэг болж, харин дайны дараах үед АК-47 ЗХУ-ын зэвсэгт хүчний бэлэг тэмдэг болж, дайны үеийг харуулсан бараг бүхий л кинонд зөвлөлтийн чөлөөлөгч цэргийн таних тэмдэг болж, дэлхийн олон орны хөшөө дурсгалуудад мөнхрөн үлдсэн байдаг.

     Түүнчлэн ППШ-41-ийг 


Posted by Amaahai

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-11-09 -

Бичсэн: amaahai76

АК-д оросууд дугуй дайз хийгээгүй. учир нь дугуй дайзыг түргэн хугацаанд солиход хүндрэлтэй, сумаар дүүргэхэд хэтэрхий их хугацаа зарцуулдаг, эдийн засгийн хувьд үнэтэй, пүрш нь амархан уярдаг тул хүхээгт зарим тохиолдолд сумаа түлхэж өгч чаддаггүйгээс буудлагын явцад буу гацах шалтгаан болдог зэргээс үндэслэн дугуй дайзыг хэрэглэхээс татгалзсан. харин АК-ны жинхэнэ байлдааны дайз нь картонон цаасаар хийгдсэн байдаг. учир нь буудлага үйлдээд дайз хоосорсон тохиолдолд цаасан дайзыг шууд хаяж, дараагийн дайзаар буугаа сумладаг. ингэснээр тулалдааны үед цаг хэмнэх болсон байна.

. Шууд холбоос

2010-11-08 -

Бичсэн: amaahai76

thanks dadido. би заавал орж үзнэ ээ

. Шууд холбоос

2010-11-08 -

Бичсэн: dadido

71 сумтай гэхээр аймаар шүү. Сониноос АК нд дугуй дайз байдаг юм уу. armedforces.blog.gogo.mn ranger gej бичигч байдаг гайгүй блог шүү

. Шууд холбоос





:-)
 
xaax