ППС-43
ППС-43 (пистолет-пулемёт Судаев 1943 оны загвар) — дэлхийн 2-р дайны үед зөвлөлтийн зэвсэглэлд орсон ба нэгийн галаар буудлага үйлддэггүй, автоматаар буудах зориулалттай гар пулемёт юм.
Овоо хараа нь 10 ба 20-ийн тоогоор тэмдэглэгдсэн тохируулгатай бөгөөд 100 ба 200 метрт ашигтай буудлага үйлдэхээр бүтээгдсэн. Гал хамгаалагч нь гохыг найдвартай түгжиж байхаар хийгдсэн тул хүчтэй доргилт, газар унах зэрэг нөхцөлд хий буу алддаггүй онцлогтой.
Эвхэгддэг мөрлөвчтэй, гар бууныхтай ижил хэмжээний бариултай учир буудлага үйлдэх, зэвсгийг чиглүүлэх үйлдэлд нэн тохиромжтой бөгөөд бүтэц, зохион байгуулалт нь тун энгийн, бүх эд ангиуд нь цутгамал байсан тул үнэ өртгийн хувьд асар хямд төсөр байсан. Тухайн үед 1 ширхэг ППШ-41 бууг үйлдвэрлэх зардлаар 3 ширхэг ППС-43 загварын бууг үйлдвэрлэдэг байжээ.
Уг бууны ашиглахад хялбар, найдвартай ажиллагаа, байлдааны олон төрлийн ашигтай тал, энгийн бөгөөд хямд зэрэг чанараараа дэлхийн 2-р дайны шилдэг зэвсгүүдийн нэгд зүй ёсоор тооцогдсоор иржээ.
Тхуайн үед ашиглагдаж байсан ППШ41 нь овор ихтэй, хүнд жинтэй байсан нь суурин газрын нөхцөлд тулалдаан хийх, хязгаарлагдмал талбайтай газар, тухайлбал агуй, хонгил, байшин гэх мэт орон зайд тулалдахад тохиромжгүй, түүнчлэн тагнуулын анги нэгтгэлүүд, шүхэрт десантчид, байлдааны механикжсан техникийн экипаж зэрэгт хэрэглэхэд хүндрэлтэй байсны улмаас овор, жин багатай, ППШ41-ээс хямд өртөгтэй гар пулемёт зохион бүтээх шаардлагатай болсон тул тухайн үед бүслэлтэнд байсан Ленинград хотод 500 мянган ширхэг үйлдвэрлэгдсэний зэрэгцээ БНХАУ, Хойд Солонгос зэрэг орнуудад лицензээр үйлдвэрлэгдсэн байна. 1950-иад оны эхэн үеэр Калашниковын Автомат ЗСБНХУ-ын армийн зэвсэглэлд бүрэн шилжсэний дараа уг бууг зэвсэглэлээс хасчээ.
ППШ41-тэй харьцуулахад ППС43-ийг кино урлагийн дэлгэцнээ ховорхон харуулдаг бөгөөд 2008 онд бүтээгдсэн Муми-3 кинонд гол дүрийн баатар Алекс О Коннелийн хүү Люк Форд уг бууг хэрэглэдэг.
ППС-43-ийг
- Call of Duty 2
- Hidden & Dangerous 2
- Battlefield Vietnam
- Red Orchestra: Ostfront 41-45
- Vietcong (компьютерная игра)
- Vietcong: Fist Alpha
- Vietcong 2
- Silent Storm зэрэг компьютерийн тоглоомуудад дүрсэлсэн байдаг.
Сэтгэгдлүүд
2010-11-29 -
Бичсэн: dadido
за хүлээж байна шүү шинэ бичлэгийг
2010-11-29 -
Бичсэн: amaahai76
ok
2010-11-28 -
Бичсэн: upshot
манай орос хэлний багш ярьж өгдөг байсан юм, нэг олимпийн тамирчинтай холбогдох түүх, одоо яг оригоор нь уншмаар байна. За таныг хүлээж байя!дуу нь их сонсголонтой шүү ккк
2010-11-28 -
Бичсэн: amaahai76
катюша-ийн тухай мэдээлэл оруулна аа. оросууд энэ зэвсгээрээ их бахархдаг. учир нь хүн төрөлхтний түүхэнд тийрэлтэт буюу пуужингийн анхдагч нь болсон юм шүү дээ
2010-11-26 -
Бичсэн: upshot
та котьюшаингэж бичдэг билүү тэ энэ бууны талаар мэдээлэл зураг түүх оруулх уу?