Би зарим нэгэн хүмүүсийг огтоос үл ойлгох бөлгөө. Бурхан анх дэлхий ертөнцийг бүтээснийхээ дараачаар амьд биетийг бий болгожээ. Тэгэхдээ бүгдийг нь эрх тэгш байхаар тооцоолсон гэдэг. Гэтэл бурхны бүтээсэн тэр олон амьд биетүүдийн дотроос хүн хэмээх нэгэн амьтан бусдаасаа арай илүү хөгжөөд, багаж зэвсэг гэгчийг зохион бүтээгээд, өөрөөсөө хүчтэй амьтдыг эрхэндээ оруулах болов.
Ингээд л хөөрхий хүнээс бусад бүх амьд байгаль, өөрөөр хэлбэл амьтан хийгээд ургамал, ус, байгаль хүний эрхшээлд орж, хүний гараар сүйтгэгдэх болж, улмаар эхнээсээ сөнөн мөхөж эхэлсэнд хүмүүсийн дотроос нэгэн арай илүү ухаалаг нь мөхөж буй амьтдыг хамгаалъя гэдэг санаачлагыг гарган байгалийн бус аргаар үржүүлэх гэж оролдох болсноор ДАРХАН ЦААЗАТ АМЬТАН гэгчийг буй болгож, дээрх амьтдын жагсаалтанд орсон ямарваа нэгэн амьд бодгалийг үгүй хийсэн нэгнээ барин авч шоронд хийдэг болов.
Хэрэв хүмүүс бид байгаагүй аваас байгаль дэлхий үзэсгэлэн төгс, ан амьтан, араатан жигүүртэн элбэг баян байх асан биз ээ. Хүн зөвхөн өөрийгөө л бурхны агуу их бүтээл гэж эндүүрдэг нь инээдэмтэй бөгөөд жигшүүртэй. Үнэн хэрэгтээ бүх амьд байгаль, дэлхий ертөнц эрх тэгшээр бурхны бүтээл гэж хэлүүлэх эрхтэй гэж би үздэг. Угаасаа цаад мөн чанар нь өөрөө тийм юм. Өөрөөр хэлбэл энэ дэлхий дээр орших бүхий л юмс үзэгдэл хоорондоо харилцан хамаарал бүхий асар нарийн зохион байгуулалт бүхий зүй тогтол дээр оршин тогтнож байдаг. Бүх зүйл бие биенээсээ харилцан хамааралтай. Жишээлбэл зүүн өмнөд азид цагаан будаа ургахгүй бол хүн гэгч агуу амьтан өлсөж үхнэ. Эсвэл хорхой шавьж гэж байхгүй бол болжмор шувуу жиргэхээ болино гэх мэт.
Гэтэл өнөөдөр хөгжлийн дээд шатанд хүрсэн, асар өндөр ухамсар бүхий соёл иргэншлийг бий болгосон хүмүүн төрөлхтөн амьтны амийг хороон зугаа цэнгэл хийх юм. Бүүр мөнгө төгрөгөө үрэн байж, машин тэрэг, эд зүйлээ эвдэж хэмхчин байж хорхойд ч хоргүй мөрөөрөө амьдрах гэж ядаж яваа нэгэн амийг тасалж хаячхаад түүнийгээ бусдад үнэн сүртэйгээр элдэв янзын давс хужир нэмэн бахархалтайгаар нурших нь үнэхээр зэвүүцэм дүр төрхийг нүдний өмнө бий болгох бөлгөө.
Алсан амьтнаа цустай нь хутгалдуулан машиныхаа хамар дээр хөсрийн олс, бөсөөр хүлчхээд нийслэл хотынхоо гудамжаар сагсууран тэнүүчилдэг юмнуудыг хүн гэж хэлэх гэхээр хэл хальтираад, нүдний өмнө үлгэрт гардаг аймшигт мангас л иймэрхүү дүртэй байдаг болов уу гэмээр болох юм даа.
Өөрсдөө бий болгож, тарьж ургуулахгүй хэрнээ хамаг мод, ургамлаа огтлоод түлчихнэ, зэрэгцэн орших ан амьтдаа хядаад дуусгачихна. Тэгээд бүүр бие биенээ алаад, төрлөөр нь устгаад хүн ч гэж дээ аймшгийн киноны гол дүрийн баатрууд л юм даа бид.
Сэтгэгдлүүд
2010-11-26 -
Бичсэн: upshot
та битгий бид гээд бай, би л гэлдээ, хүн бүр ялгаатай...Бурханы судар библид хэлснээр наа чинь зөвшөөрөлтэйлицензтэй хаха заза тоглосон юм.
2010-11-09 -
Бичсэн: munkhuu (зочин)
amaaxai chi tarvaga iddeg biz dee sayxan zerleg gaxain max amtarxan idsen bish biluu
2010-11-08 -
Бичсэн: dadido
заримдаа газар дээр нь буудмаар санагддаг юм.
2010-11-04 -
Бичсэн: muggie
Hugshin ni tarvagnaas tom amitan agnaj uzeegui ch and yavah yumsan gej muruuddugiishd.
2010-11-03 -
Бичсэн: Turbold
Үнэн шүү. Хүмүүс бид араатнаас ялгагдхааргүй л болсон байна ш дээ. Гэхдээ араатан араатнаа хэзээ ч барьж иддэггүй. Гэтэл бид байгаль орчныг үнэхээр хайр гамгүй огтлон тасдаж, ан амьтныг машины хурдаар эзэгнэж, агнаж байгааг зэвүүцмээр ч юм шиг. Эцэс сүүлд нь бахархах зүйлгүй хоцорвол аймшиг.
Үүний шалтгаан нь хүмүүсийн ухамсар, зан суртахуун муудаж байгаатай холбоотой бизээ.