amaahai
Dateline: 2010-11-23
АВИЛГАЛЫН ТАЛААРХ МИНИЙ ТӨСӨӨЛӨЛ БУЮУ МОНГОЛ БӨХИЙН ТАЛААР ХЭЛЭХ ХЭДЭН ҮГ

     Өнөөдөр бид бүгдээрээ л авилгал гээч юм энэ улс орныг үгүй хийгээд дууслаа гээд л дээр дооргүй ярьж, бичдэг хэрнээ түүнтэй тэмцэх явдлыг ор тас мартаж орхигдуулаад харин ч бүүр өөрсдөө өөгшүүлэн дэмжих хандлага гаргах юм даа. Арга ч үгүй биз дээ. Авилгын сүлжээнд орчихсон байдаг болоод тэр биз. Яг л аалзны торонд урхидуулаад үхлээ хүлээх хөөрхий шавьж мэт арчаагүй байдаг учраас бид авилгалчдад дээрэлхүүлээд, халаасаа суйлуулаад л явж байна шүү дээ.

     Ингэхэд ер нь авилгал гэж яг юуг хэлээд байгаа юм бол оо? Би нэг юм хэлье. Өөрийнхөө төсөөллөөрөө нэг юм хэлье. Дуртай нь сонсоод дургүй нь чихээ таглаж, нүдээ аниад, шүдээ зуугаад цаашаа зайл. Адлуулнуу гэхээс алуулахгүй заааааа./за за жижигхэн наргиа байлаа. Бараг л хип хоп зохиох хэмжээнд хүрэх гэж байна ш дээ/  Ингээд гол зүйлдээ оръё.

     АВИЛГАЛ ГЭДЭГ БОЛ НИЙГМИЙН ДОТОР ОРШИН АМЬДРАГЧ БИЕ ХҮМҮҮН НЬ ӨӨРИЙН ЭРХЭЛЖ БУЙ БОЛОН ӨРӨӨЛ БУСДЫН ХИЙЖ БУЙ АЖЛЫН ХҮРЭЭНД ӨӨРТӨӨ БОЛОН ХҮРЭЭЛЭЛДЭЭ БАГТАХ ХЭН НЭГЭНД САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ, ЭД МАТЕРИАЛ, ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН ХУВЬД ДАВУУ БАЙДЛЫГ ХУУЛЬ БУС АРГААР ОЛЖ АВАХЫГ ХЭЛНЭ.

     
Авилгал гэдэг нь өөрөө маш өргөн хүрээтэй ухагдахуун юм. Хүмүүс голдуу хээл хахууль өгөх, авахыг авилгал гэж ойлгодог. Энэ бол авилгын зөвхөн нэг хэлбэр болохоос бус дээрх ухагдахууныг цогцоор нь төлөөлж үл чадна. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Авилгатай тэмцэх тухай хэмээх сүржин нэртэй хууль нь тэр аяараа цоорхойтой байдаг. Арга ч үгүй биз. Авилгачид нь өөрсдөө тэр хуулийг хэлэлцээд баталчихсан юм чинь одоо яая гэхэв.

     БИ ТУН ОЙЛГОМЖТОЙ НЭГЭН ЖИШЭЭ ТАТЪЯ. Жил болгоны наадмаар хэдэн хөгшин бөхчүүд гарч ирээд над шиг шавилхан биетэй залуучуудыг загнаж байгаад унагаана. Тэгээд 5-ын даваанд бүгдээрээ өнхрөөд өгнө дөө. Начны найраа буюу 80 сая төгрөгийн ханш бүхий бүлэг авилгын гэмт хэрэг. Ард түмний нүдэн дээр ил тод бөгөөд, мөхөс биднээр тохуурхан даажигнасан үйлдэл. Өөрөөр хэлбэл бяр тэнхээ, арга мэх, ур чадвараар дутмаг атлаа бөх барилдах сонирхолтой, хэтэвч нь зузаан хэн нэгэн этгээд мөнгөнд дуртай, мэргэжлийн спортоор бол аль хэдийнээ зодог тайлсан хэдэн хөгшчүүлтэй үгсэн тохирч байгаад монгол төрийн их баяр наадмыг гутаан доромжлох жишээтэй. Бөхчүүдийн энэ жудаггүй үйлдлээс болоод авьяаслаг мөртлөө халаас нь хоосон залуучууд амжилт гаргаж чадахгүй явсаар сумынхаа наадмын дэвжээнд буг болон үлдэнэ. Энэ байдлаараа цааш үргэлжлээд байвал яваандаа үндэсний бөх үзэх хүн олдохоо болиод бүгдээрээ СУМО үзэх цаг ирэх вий дээ? Тэртэй тэргүй таавар ойлгомжтой юм чинь үзэх хэрэг юу байх вэ дээ.

     Үүнийг манай монгол улсын хууль цаазанд гэмт хэрэг гэж тооцдоггүйд нь би үнэхээр их гайхдаг. Уг нь бол гэмт хэрэг мөн юм шүү дээ. Нийгмийн хор аюулаараа асар их. Бүүр нарийн ярих юм бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, өв уламжлалд аюул занал учруулж болзошгүй үйлдэл. Өөрөөр хэлбэл Дэлхийн өвд бүртгэгдсэн монгол үндэстний их соёл болох Монгол бөхийг үгүй хийхэд чиглэгдсэн энэхүү үйлдэл нь яваандаа монгол үндэстнийг үгүй хийхэд чиглэгдсэн харь гүрнүүдийн бодлогод тун ч таатайгаар нийцэж, тэдгээр улсууд нь улам хатгаж, дэмжин дэвэргэснээр манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сулруулан доройтуулахад үнэтэй хувь нэмрээ оруулах болно. Ийм юм хийгээд яваагаа цаад маанагууд чинь одоохондоо мэдэхгүй л яваа. Зарим нь мэдэхгүй чигээрээ үхэж далд орно. Заримд нь үүнийг ухаж ойлгох хувь тавилан тохиох боловчиг хэтэрхий оройтсон байх вий дээ гэхээс л миний зүрх сэтгэл асар ихээр шимширдэг юм даа.

    Монгол бөхөд оршин буй энэ идээ бээрийг гэмт хэрэг, авилга гэхгүй юм бол өөр юуг тэгээд хэлэх вэ дээ айн?
Бодоод байсан чинь бүүр дургүй хүрээд, дотор бачимдаад, юм бичих сонирхол огтоос үгүй болчихлоо. 



     /Үргэлжлэл бий.../

     


. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-12-22 -

Бичсэн: Зочин

awilgal bol ooriin erh ashigt niitsuulen buhii l arga zamiig suwegclen hiih boditoi uildel todiigui 2 bolon tuunees deesh humuusiin erh ashgiig l hamgaalagch, enehuu uil ajilgaand oroltsogch niit olonhiig uur utsaar beleglech nyan aj. хэлээ гаргах gehdee nadad zugeer sanagddag.

. Шууд холбоос

2010-12-04 -

Бичсэн: muggie

urgeljleliig ni bicheech hugshuun

. Шууд холбоос

2010-11-26 -

Бичсэн: upshot

өөрөөсөө шалтгаалах бодитой гарт баригдаж нүдэнд үзэгдэх зүйлийг л хийвэл болох нь тэр! Та наадахаа яаж ч чадахгүй ээ, завь хийгээд далайд гарахдаа л бэлдсэн нь дээр байх, бага багаар.

. Шууд холбоос

2010-11-24 -

Бичсэн: amaahai76

хүлээгээд суух уу, тэвчилгүй хөдлөх үү? хөдөллөө гэхэд яаж тэмцэх вэ? санаа оноо байна уу та минь ээ?

. Шууд холбоос

2010-11-24 -

Бичсэн: dadido

монголоо гэж. Яах вэ одоо гол нь цаг хугацаа л хэрэгтэй байна

. Шууд холбоос

2010-11-24 -

Бичсэн: bon_bon

ёо арайч дээ миний бодлоор энэ 90 оод он гэх ардчилал гэдэг гархаас өмнө л монгол гэдэг улс сайхан байсым биш үү одоо бол хөгжиж байна хөгжиж байна гээд тэр авилгал хээл хахууль нь л хөгжиж байх шиг байна даа
эмнэлэгт бас тэр хахуульгүй бол үхэл л угтаж байдаг юм шиг .....
хэцүү ч юм аа даа

. Шууд холбоос





:-)
 
xaax