Жил бүрийн 11-р сарын 26-ны өдөр бол Монгол гэдэг туурга тусгаар улс орныг бүх дэлхийд тунхаглан зарласан билэгт сайн өдөр билээ. Өөрөөр хэлбэл бид энэ дэлхийн хууль ёсны оршин суугч болохоо дэлхийн олон хэлт ард түмэнд зарлаж, үүний үр дүнд та биднийг дуртай дургүй хүлээн зөвшөөрсөн өдөр юм.
Чухамхүү үүний учир бид нар өнөө цагийн өдий зэрэгтэй улс гэрийг бидэнд өөрсдийн цус, хөлс, хөдөлмөр, бүтээл, хайр сэтгэлээрээ өвлүүлэн үлдээсэн өвөг дээдсээрээ бахархаж, тэдний өмнө гүнээ мэхийн ёслох ёстой бүлгээ.
Хэрэв тэр олон жилийн өмнөх нэгэн өдөр алс бөглүү нутагт оторлож явсан бичиг үсэг үл мэдэх малчин ард Дондог хаа холоос давхин ирээд санал асуулгын хуудсан дээр баруун гарынхаа эрхий хурууны хээг дарж Монгол улсын тусгаар тогтнолын төлөө саналаа өгөөгүйсэн бол өдийд мөхөс би үүнийг бичээд, эрхэм та үүнийг уншаад сууж байхгүйсэн билээ.
Энэ Дэлхийн аль ч өнцөгт би Монгол гэдэг нэрийн хуудастай явдагтаа бахархдаг.
Би бол хаанаас олж цуглуулсан нь үл мэдэгдэх олон хэл, олон өнгөт, үндэстнүүдийн цуглуулга болсон Америкийн иргэн биш.
Би бол бусдын газрыг булаан эзлээд уугуул иргэдийг нь үндэсний цөөнх болгон хавчин гадуурхаж, алс бөглүү хязгаарт цөлсөн Австрали, Африкийн иргэн биш.
Би бол Хятадаас дүрвэж яваад эзгүй арал дээр хаягдсан Япон хүн биш.
Би бол өссөн төрсөн нутгаа хаяж нүүгээд хүний газар цус холилдсон Турк, Хүннү нарын удам биш.
Би бол Нацист германчуудад хядуулж, тэдний дайнд ялагдсаны буянаар НҮБ-ээс хоргодох газар гуйж авсан еврей биш.
Би бол бурхны ариун сургаалийг мушгин гуйвуулж, сургааль номыг нь буруу сурталд ашиглаж, хүмүүсийг алуурчин болгодог Араб үндэстэн биш.
Би бол бүх нийтээрээ хувраг болж, дэлхийн хөгжлөөс хоцорсныхоо төлөө тусгаар тогтнолоо Хятадад алдсан Түвд хүн биш.
Би бол дэлхийн хөрснөөс арчигдаж, түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн, хийсэн бүтээлүүд нь олон жуулчны нүдийг хужирлахаас өөр ид шидгүй Египетийн уугуул иргэн биш.
Би бол хүн төрөлхтний түүхэнд олон олон муу муухай, бузар булайг хийж түүхийн хуудаснаа хоцорсон, одоо хэр нь муу үйлээ үргэлжлүүлсээр яваа Европын цагаан арьстан биш.
Би бол олон зууны туршид оршин тогтнохын тулд мөнхийн тэмцэл дунд байгалийн шалгарлаар ялан гарсан нүүдэлчин үндэстний үр удам, өөрийн хэл, соёл, түүх, хил хязгаартай, оршин тогтнох эрхийг нь бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн Монгол хэмээх улсын иргэн.
Үүгээрээ би бахархана. Би ч биш бид бүгд бахархдаг гэдэгт итгэдэг.
Дэлхийн өнцөг булан бүрт амь зогоохын эрхээр ажиллаж байгаа Монгол угсаатан, элэг, цөс, цус нэгтэй ахан дүүстээ Монгол Улсыг тунхаглан зарласны ойн их баярын мэндийг хүргэе. Зөвхөн Монголчууд ч биш монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй гадаад орны, хятад, орос, америк өөр бусад улс орны иргэд байдаг бол тэд нарт ч бас баярын мэндийг давхар хүргэе.
Сэтгэгдлүүд
2010-11-26 -
Бичсэн: dadido
за мэнд хүргэе
2010-11-26 -
Бичсэн: upshot
үндvtyн хуулиа баталж, бн засаг тогтсон өдрийн, баярын мэнд!
Турк, хүннү? гэнээ