amaahai
Dateline: 2010-12-21
АВИЛГАЛЫН ТАЛААРХ МИНИЙ ТӨСӨӨЛӨЛ-2 БУЮУ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ ХЭДЭН ҮГ

     Авилгад хэт идэгдсэн монголчууд одоо цагаандаа гарч, өөрсдийн хойч үе болсон энхрий бяцхан үрсдээ авилгалын анхан шатны сургалтанд хамруулаад, сургуулиа төгсөхөөр нь коллеж, их, дээд сургуулиудад улам гүнзгийрүүлэн судлах зам мөрийг нь зааж өгч байх шив дээ. Эцсийн эцэст амьдрал дээр гараад хөл алдахгүйн тулд шууд авилгачид болж хувирах нь тодорхой боллоо л доо.

     Учир юун хэмээвээс хүүхдүүдийн эцэг эх нь багштай тусгайлан уулзаж, төрөл бүрийн бэлэг, сэлт өгөх нь үнэхээр өрөвдмөөр. Бодвол эцэг эхчүүд багшид нь сайн долигоноод байвал миний хүүхдийг ОНЦ сурлагатан болгочихно гэж найддаг байх л даа. Үнэндээ огтхон ч тийм биш гэдгийг мэддэггүй юм уу, эсвэл үнэхээр тийм дүйрчихсэн тэнэг юм уу бүү мэд. Нэг ангийн гуч гаруй хүүхдэд өгсөн бэлэгнийх нь чансаанд тааруулж харьцдаг багш байдаг гэдэгт би л лав итгэдэггүй. Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ гэгчээр хэчнээн ч албадаад хүүхдийн тархиных нь хөгжил шаардлагатай түвшинд хүрэхгүй бол яах ч арга байхгүй шүү дээ.  Ингээд хөөрхий огт дэмий зүйлд эцэг эхчүүд мөнгөө үрж эхэлж байгаа нь энэ. Харин мань багш зүгээр л ажлаа хийснийхээ төлөө багагүй ашиг орлого олчхож байгаа юм даа.

     Ингээд хүүхэд нь Ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөөр нь танил талдаа мөнгө төгрөг өгч байгаад дээд сургуулийн бараа харуулна. Тэртэй тэргүй толгой нь ажилладаггүй хүүхэд нь шалгалтандаа тэнцэхийн тулд багшийнхаа зохиосон гэх чанар муутай, гадаад, дотоодын элдэв сурах бичгээс хуулбарлаж, хооронд нь найруулан бичсэн, өртөг өндөртэй сурах бичгийг худалдан авах шаардлага гарна. Бас л авилгалын тун овжин зохиогдсон халхавч шүү. Тэрнийг нь худалдан авчхаад урдаас нь нэг хоёр үг хэлээд байвал тэгсгээд тэнцэх л юм биз. Ичих ч үгүй нэг ч үг дуугараагүй байж тэнцүүлсэнгүй гэж гоморхох нөхдийг яалтай билээ дээ. Шалгалтанд унагаасан багшийн танилыг хайх ажил эцэг, эх, ах, дүү, хамаатан садан, найз нөхдийн хүрээнд идэвхтэй явагдсанаар яаж ийж байгаад олох бөгөөд зуучилж өгсөн гуравдагч этгээд ашгаа багштай хуваан авснаар бас нэгэн авилгалын сүлжээ ажлаа дуусгана даа.

     Тэр ч бүү хэл оюутнуудынхаа талаар нарийвчилсан судалгаатай багш байна. Эцэг, эх нь хаана, ямар ажил хийдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй тэрээр шалгалт дөхөх үед оюутан тус бүртэй тусгайлан уулзаж, өөрийн материаллаг хэрэгцээг нэг мөр хангаж авах жишээтэй. 

     Авьяаслаг боловч аав ээж нь ядуугийн харгайгаар ирээдүй нь утаанд замхарч, мөрөөдөл нь усанд унтарч, итгэл нь салхинд хийсч, гудмаар алхлах олон олон аавын хөвгүүд, ээжийн охидуудын төлөө сэтгэл минь шаналдаг хэдий ч тэдний төлөө ямар нэгэн зүйл хийж чадахгүй учраас өөрөө өөртөө л бухимдаж суух юм даа.

     Энэ бол хамгийн наад захын жишээ шүү дээ. Яривал зөндөө л юм байна. Бухимдахгүй байх үүднээс ингэсгээд завсарлая. Харин дараа нь тэгж байгаад авилгалын өөр хэлбэрүүдийн тухай ярина даа.
     


     ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-12-23 -

Бичсэн: upshot

тийм байж ч болно үгүй ч байж болно доо ах минь хэлээ гаргах

. Шууд холбоос

2010-12-22 -

Бичсэн: amaahai76

Upshot-д: Авилгын хохирогчид нь ямагт ард түмэн байдаг. Яг л бид нар шиг хийж бүтээх, сурч боловсрох эрмэлзэлтэй, оюуны чадавхитай мөртлөө материаллаг талаараа чадавхи сул тийм л хүмүүс цаг ямагт хохирч, амьдралаа баллуулж хоцордог. Гэхдээ даравч далдайна, булавч бултайна гэгчээр доош нь дарах тусам улам өндөлзөнө шүү дээ. Угаасаа чадвар нь байхад илүү илүү л байдаг биз дээ?

. Шууд холбоос

2010-12-22 -

Бичсэн: amaahai76

Garin-д: Авилга, бэлэг хоёр бол огт тусдаа, тэнгэр газар мэт ойлголт гэж би боддог. Жишээлбэл миний нэгэн найз том дарга байлаа гэж бодъё. Тэр нөхөр намайг төрсөн өдрийнхөө баярт урьсан тул би найз нь юм чинь очно. Тэгээд мэдээж гар хоосон очих нь эвгүй учраас боломжийн үнэтэй, тодруулбал швейцари тонгорог бэлэглэв. Олон хүний өмнө найзынхаа дуртай зүйлийг бэлэглэснээрээ би өөрөөрөө бахархах бөгөөд тэнд хуран чуулсан хүмүүсийн нэг нь ч үүнийг авилга гэж үзэхгүй. Учир нь би түүнд сэтгэлээсээ өгсөн болохоор тэр.
Өөр нэг хувилбар. Би дээрх дарга найзтайгаа уулзан ганц хоёр шил шар айраг уунгаа найзынхаа шохоорхоод байсан швейцари тонгоргийг бэлэглэх зуураа хөөцөлдөөд бүтэхгүй байгаа ажлыг минь түргэн бүтээгээд өгөөч гэж гуйна. Энэ бол авилгал. Учир нь би өөртөө тодорхой хэмжээний ашигтай байдал олж авах сонирхол агуулсан учраас тэр.
Чиний тохиолдлыг авч үзэхэд хэдийгээр багш та хоёрын хувьд ажил хэргийн холбоо байгаа боловч түүнийг хүндэлж явдгийнхаа хувьд хаа холоос авч очсон бэлгээ гардуулахад ичиж зовох зүйл огт байхгүй. Багш чинь ч зөвөөр ойлгож байгаа. Харин эсрэгээрээ чи хэдэн сарын дараа болох шалгалтандаа унахгүй байх нүхээ ухах зорилго агуулсан бол ичихгүй байхын аргагүй муухай зүйл. Гэхдээ монгол оюутнууд хаана ч явсан сийхгүй учраас бусдыг царайчлах хүмүүс биш. Тийм болохоор зүгээр л чин сэтгэлийн бэлэг өгсөн хэрэг шүү дээ. Эрдмийн ажилд чинь амжилт хүсье.

. Шууд холбоос

2010-12-22 - upshot bna

Бичсэн: апшот (зочин)

10 жилийн багш юм хардаг нь үнэн гэхдээ бүгд биш шүү.Ер тэгээд муу сурдаг хүүхдээ хэн тэр чигт нь муу гаргахыг хүсхэв дээ, би 10 жилд байхад дүүргийн тэргүүний сурагчаар шалгараад байнга л нийслэл болон дүүргийн даргаас шагнал шинэ жил бүрээр бэлэг иддэг байсан энэ бүхэн минь зүтгэл гэж боддог,юугэж хэлэх гээд байна гэхээр чадахгүй нь мөнгөө төлөх чаддаг толгойгоороо сурах болохоор... хэлээ гаргах ккк,намайг нэгдүгээр ангид байхад багш маань намайг математикийн аварга сурагч болгоогүй юм. намайг дагаж далдаганадаг нэг бандийгхэзээ ч тэр намайг гүйцэж байгаагүй математикийн аварга болгосон юм учир нь тэднийх манайхаас баян байснаас гаднэ ээж нь багшид байнга гарын бэлэг өгдөг байсан юм. одоо л ойлгож байна дөө хө баяртай байна

. Шууд холбоос

2010-12-22 -

Бичсэн: Garin

tsetserlegiin bagsh nart hvrtel beleg ogood l bdag yum bnalee,bagsh nar ch yahaw gehed emch nar bvr aimaar миа ,gehde saya 9sard bi ydirdagch bagshda neg altan ch bilvv neg chingis ogson,zvgerl manai bagsh vneheer myndag,minii hairt bagsh bolhoor ni deer ni mongoloo syrtalchlah gdl ogcon,gehde yag ogohdo aimar icheed awilgal gj bodoh bii gj bodood byshyyhan heden vg helchiheedl garaad yawcan,ter ved bagshda holoos zoriulj awchirsan belgee ogohod goyo bsan,medeej bagsh maani yridiinh shige l haritsaj bgaa. ярзайтал инээх

. Шууд холбоос





:-)
 
xaax