amaahai
Dateline: 2010-12-22
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД САДАА БОЛОГЧ

     Би ч ер нь энэ дэлхий дээр яах гэж амьдраад байгаагаа бодоод үзсэн чинь ерөөсөө л бухимдахын тулд л амьд яваад байгаа болж таарлаа. Одоо тэгээд бичихгүй гээд яалтай ч билээ дээ. Бичих ч болно шүү хөө.

     Одоо тэгээд сурсан зангаараа төрийн эрх баригч, улс төрчдийг муулаад энэхүү нийтлэлээ эхэлье дээ. Манай эрх бүхий этгээдүүд аливаа шийдвэр гаргаж байхдаа чухамхүү юуны тухай бодож байдгийг би үнэхээр ойлгохгүй юм. Та минь хэлээд өгөөч надад. Хэдэн жилийн өмнөөс өвөл, зуны цагийн тоололд шилждэг байсныг болиулчхаж байгаа юм. Одоо тэгээд монгол улс чинь байгалийн цагаараа амьдардаг мундаг улс болсон шүү дээ. Ингэх болсон шалтгаанаа цагийг ухраах, урагшлуулах нь хүний эрүүл мэндэд хортой учраас ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хийж буй аймаар ТОМ ажил гэж тайлбарлаж байсан. Мань мэтийн төлөө үгүй мөн их санаа зовов оо тэд нар айн? Утаа тортог, хог шороогоо дийлэхгүй ядаж байж хийх юмаа олж ядсан золигнууд шүү.

     Харин ч манай ТОМ дарга нарын энэхүү үйлдлийн харгайгаар монгол улс эдийн засгийн хувьд асар том хохирол амсаж байна. Шууд утгаар нь цахилгаан эрчим хүчний хувьд жишээгээр тайлбарлая. Одоогийн бидний мөрдөж буй цагаар бол зуны улиралд шөнийн 03 цаг 30 минут гэхэд үүр цайж, 03 цаг 50 минут гэхэд, өөрөөр хэлбэл хүн бүрийн ид нойрондоо унтаж байдаг цагаар бүрэн гэгээтэй болж, тун удалгүй нар мандана. Харин бидний ажлын цаг болоогүй учраас бидэнд энэ их байгалийн гэрлийг ашиглая гэсэн санаа огтхон ч төрөлгүйгээр хий дэмий л гэртээ хурхирч хэвтэцгээнэ. Унтаж, унтаж нар дээр хөөрсөн үед сэрсэн болоод ажилдаа очих гэсээр байтал нар голлоно. Харин орой биднийг ажлаа тараад гэртээ дөнгөж орж ирэнгүүт буюу 20 цаг жаахан өнгөрөөгөөд харанхуй болж айл бүр гэрэл чийдэнгээ асааснаар цахилгааны хэрэглээг огт хэрэггүй зүйлд зарцуулж эхэлнэ. Харин зуны цагийн тоололд нийцүүлэн цагаа өөрчилсөн улс орны иргэдийн хувьд оройны 21 цаг өнгөрч байхад харанхуй болсноор ядаж л эрчим хүчээ 1 цагаар хэмнэчхэж байгаа юм.

     Энэ бүгдийг тооны хэлээр тайлбарлах гэхээр миний ухаан хүрэхгүй. Гэхдээ хэмнэлт болон үр ашгийг тооцоолж үзвэл зөндөө олон оронтой тоо гарна гэдгийг бол эрхбиш гадарлахтайгаа байна аа. Харин дээр залрагч УХААНТНУУД үүнийг яагаад тооцож үздэггүй юм бол доо? Аргагүй лч үгүй биз. Тийм жижигхэн юмаар оролдох хүмүүс биш цаадуул чинь.

     Бидний дуурайх дуртай, аялдан дагаж, шүтэн биширдэг хүчирхэг эдийн засагтай Америкийн нэгдсэн улс хүртэл цагаа өвөл, зуны тоололд тохируулан шилжүүлдэг байхад манайх шиг сул дорой эдийн засагтай, оройтож сэрдэг ард түмэнтэй улс ядаж зун нь цагаа урагшлуулж баймаар юм даа. Хэрэв тэгвэл бид овоо их зүйлийг хийж, бүтээж, хэмнэж, босгож амжина шүү дээ.

     Энэ талаар Ерөнхийлөгчид хүсэлт тавиад үзвэл мань мэтийн өчүүхэн хүний жижигхэн санааг дэмжихгүй л байх даа. Та нөхөд юу гэж бодож байна даа?

     

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-12-23 -

Бичсэн: upshot

зүгээр л санаа байна шүү гэхдээ бичиж байхад л болно доо, хүмүүс уншиж байгаа. ирмэх

. Шууд холбоос





:-)
 
xaax