amaahai
Dateline: 2010-12-28
ЭЛДЭВ ТӨРЛИЙН ТУРААХ БЭЛДМЭЛЭЭС СЭРЭМЖЛЭГТҮН

     Манайхаан. Элдэв төрлийн тураах бэлдмэлээс сэрэмжилж байхгүй бол эцэс сүүлд нь нөхөж болшгүй хохирол амсаж болзошгүй нь байна шүү.  Нэгэн бодит түүхээс та нарт ярьж өгье. Энэ бол Оросын телевизээр үйл явдлын эзэд, нэр, ус, оршин суух хаягтайгаа гарч, шууд нэвтрүүлгээр хэлэлцүүлэгдсэн асуудал учраас худал хуурмаг гэж хэлэх ямар ч арга алга.

     2006 онд нэгэн орос эмэгтэй илүүдэл жингээсээ салахаар шийдэн, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нэгэн тураах бэлдмэлийг хэрэглэхээр шийджээ. Орос хүүхнүүд угаасаа нас нь ахиад ирэхээр аймаар бүдүүрдэг дээ. Тэгээд л мөнөөх бэлдмэлээс авч, тасралтгүй 3 сар хэрэглээд нэлээн үр дүнд хүрч, овоо ч турж гэнэ.  

     Мань хүүхэн өөрийнхөө хүссэн хэмжээнд турсан гэж үзээд мөнөөх бэлдмэлээ хэрэглэхийг зогсоосон боловч турсаар л байж, турсаар л байж. Хамгийн гол нь идэх дур хүсэл нь улам ихэссэн мөртлөө тасралтгүй тураад л байж. Сүүлдээ идэх нь бүүр дэндээд гэрийнхээ хөргөгчийг ч хоосолчихдог болж гэнэ. Тэгсэн хэрнээ эгэл хүнээс хэт илүү идэж байгаа хэрнээ таргалах биш улам л тураад байж гэнэ.

     Тэгээд нөгөө хүүхний ар гэрийнхэн нь түүнийг эмнэлэгт хүчээр авч очин нарийн шинжилгээ хийлгэтэл гэдэсний ТУУЗАН ХОРХОЙ-той гэсэн онош гарчээ. Гэрийнхэн нь гайхаад хэрэглэж байсан бэлдмэлээс нь дээж өгч шинжлүүлэхэд гэдэсний туузан хорхойн авгалдайн эс илэрсэн тул мөнөөх хүүхнийг гэрийнхэнтэй нь хамт албадан эмнэлэгт хэвтүүлж, яаралтай мэс засалд оруулж, туузан хорхойг нь авсан гэсэн шүү. Гэдэсний туузан хорхой гэдэг чинь хүний гэдсэн дотор улам томорч, идсэн хоол хүнснийх нь шим тэжээлээр хооллон, жорлон болон аяга таваг, ор, дэрний хэрэглэл зэрэг зүйлээр дамжин хүнд халдварлаж байдаг шимэгч хорхой юм. Бүүр хэдэн метр хүртэл урт байдаг гэж байгаа.

     Хужаа нар угаасаа л мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс. Тэр тусмаа баталгаагүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн нийлүүлдгээрээ зартай хүмүүс. Иймд туйлын болгоомжтой байхыг та бүхэнд зөвлөе.

     БИД ЭРҮҮЛ САРУУЛ АМЬДАРЧ ГЭМЭЭ НЬ УЛС ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ УЧИРТАЙ. БҮСГҮЙ ТА ТУРМААР БАЙВАЛ ЭМ БЭЛДМЭЛ ХЭРЭГЛЭХЭЭ УРЬТАЛ БОЛГОЛГҮЙГЭЭР ЭРҮҮЛ АРГААР ТУРАХЫГ ЭРХЭМЛЭЭРЭЙ. ТАНЫ УХААЛАГ ҮЙЛДЭЛ ЧИНЬ ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД ОРУУЛЖ БУЙ ХУВЬ НЭМЭР БАЙХ БОЛНО ШҮҮ.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-06-07 -

Бичсэн: naraa (зочин)

unen shde. muu zavaan hujaa nar suireesei

. Шууд холбоос

2010-12-29 -

Бичсэн: amaahai76

залхууралгүйгээр ямар нэгэн үр ашигтай хөдөлгөөн хийх нь хамгийн зөв арга юм шиг байна лээ. гол нь таргалалтын шалтгаан маш олон янз. өвчин эмгэг, хэт их идэлт, хөдөлгөөний дутагдал гэх мэт. их идэлтээс болж таргалсан хүн эсрэгээр нь хийвэл болчих ч юм шиг санагддаг. гэхдээ хоолоо хасаж, хагас өлсгөлөн явах нь жинхэнэ тамлалт байх аа даа. гол нь хөдөлгөөн гэж би боддог.

. Шууд холбоос

2010-12-29 -

Бичсэн: upshot

Тийм шүү зочоон, таргалж болсон юм чинь турж болж л таараа даа.

. Шууд холбоос

2010-12-29 -

Бичсэн: Зочин

Үнэтэй сайн эм байсан ч ямар ч тураах эм хүний эрүүл мэндэд маш хортой шүү дээ. Таргалалтынхаа шалтгааныг илрүүлж яг тэр физиологийн үйлд нь зөв зохистойгоор дэглэмээр өөрчлөлт хийж л турахаас бусдаар турах нь эрүүл мэндэд их хортой доо. Охид бүсгүйчүүд маань даанч сайн ойлгодоггүй юм шиг байгаа юм...

. Шууд холбоос

2010-12-29 -

Бичсэн: upshot

хахахаха азгүй гэж нээрээ хөөрхий зайлуул, наад орос эгч хятдын Бин тан, ляо... за юу ч билээ дээ, сонин сонин нэртэй эм уухдаа яахав дээ, наадах чинь ядуу л орос аниа байнадаа smug , сибер нтрээ бараг алдах гэж байжтиймэрхүү мэдээлэл байсан санагдана  хятдын юунд нь итгэдэг юм, чанартай нь чанартай л байдаг. гэхдээ далд эдийн засаг хятдад үнэхээр хөгжиж. Би тэгж бодож байгаа. Учир нь юу гэхээр санёо билүү японы нэрийг өөрчлөөд санкү болгочихно тэднүүс нэр ашигласан гээд шүүхэд ханддаг гэсэн гэвч санкү компани хятдад ямарч бүртгэлгүй байх жишээтэй. Ер нь турах аргыг би сайн мэднэ. Үнэхээр амархан жоохон тэвчээр л хэрэгтэй дээ. smug
жнь өлөн элгэндээрээ цэвэр ус уух
мэдээж хөнгөн хооллох гэхдээ болуул цэвэр усандаа нэрмэл ус байх хэрэгтэй.заза болье ккк raised eyebrow

. Шууд холбоос





:-)
 
xaax