amaahai
Dateline: 2011-01-03
2010 он

     2010 онд юу юу болоод өнгөрчхөв дөө. Ямар ч байсан зүгээр суугаагүй, цаг хугацаатай уралдан зүлгэж суусаар нэг л мэдэхэд 365 хоног нисэн одсон байх юм даа.

     Хүний амьдралд нэг жилийн дотор зөндөө л их үйл явдал тохиох юм. Зарим нэг нь мартагдаж, зарим нэг нь ой ухаанаас минь хэзээ ч арилахааргүй тодоор үлдлээ. Хүн хэчнээн хичээвч мартаж болдоггүй тун харамсалтай үйл явдал 2010 онд тохиосон болохоор би улирагч жилийг бусад хүмүүс шиг халуун дотноор үдэн мордуулж чадахгүй нь дээ. Хайрлаж, хүндэлж явдаг хангай шиг түшигтэй аав минь бурхны оронд залрахад сэтгэл минь хоосорч, зүрх минь хөрөх шиг болж билээ. Чухам тэр л үед би О.Дашбалбар гуайн "Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ" гэсэн шүлгийн мөрийг бүрэн утгаар нь ойлгосон доо. Хүнд хэцүү цаг үед сэтгэлийн дэм өгч, тусалж байсан ах, дүү, садан төрөл, найз нөхөддөө гүнээ талархаж явдгаа илэрхийлье. 

     Гэхдээ бас боломжийн сайхан үйл явдал тохиосныг дурьдах хэрэгтэй юм. Учир нь манай байгууллага өөрийн байраа өргөтгөж, шинэ байраа ашиглалтанд оруулж, хүчин чадлаа нэмэгдүүллээ. Үүний үр дүнд цалин хөлс минь ч бас үлэмж хэмжээгээр өсч, ээж, дүү хоёртоо туслах боломжтой болсон нь бас л сайхан.

     Мөхөс миний ур чадвар асар ихээр өсөн нэмэгдэж, хөдөлмөрийн бүтээмж өссөн тул манай хамт олон намайг 2010 оны шилдэг ажилтнаар өргөмжилж, шагнасан нь надад асар их урам зориг хайрласныг бас дурьдахгүй байхын аргагүй. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэсэн үг байдаг. Хүн хүндээ урам хайрлах шиг сайхан зүйл огт байдаггүй.

     2011 онд сайн сайхан үйл явдлууд дүүрэн байхын ерөөл дэвшүүлье. Блогчин найз нартаа өндөр амжилт, эрүүл энх, амар тайван амьдрахыг хүсэн ерөөе. Хүн эрүүл байхаас илүү жаргал гэж энэ орчлонд үгүй юм байна лээ шүү хүмүүс ээ.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-01-09 -

Бичсэн: amaahai76

Манайхаан. Та бүгдэд баярлалаа. Бүгдээрээ хамтдаа үзэл бодлоо илэрхийлж, эхэлсэн зүйлсээ эцсийг нь хүртэл хийвэл тухайн тухайн субъектдээ тэр нь амжилт болно. Бид бол цаг хугацааны үргэлжлэл. Өвөг дээдсийнхээ эхлүүлсэн цаг хугацааг зогсоохгүйгээр үргэлжлүүлэх хариуцлага бидэнд оногдсон. Зогсоохгүй явсаар хойч үедээ одоогийнхоос хавьгүй илүү, амар хялбар цаг хугацааг өвлүүлэн үлдээх ёстой. Тэгж чадвал миний амьд явсны хэрэг бага ч гэсэн бүтэх болно.

. Шууд холбоос

2011-01-06 -

Бичсэн: Turbold

Амжилт хүсье. Амаахай тийм шүү. Хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд.
Манай нэг багш хичээл дээр сууж байхад шилдэг байна гэдэг тэр хэмжээгээр хариуцлага шүү гэж хэл билээ. Шагналыг тэр үед нь авахад сайхан. Дараа нь тэрэн шигээ ажиллахад хэцүүвтэр юм шиг байгаан. Өөрт чинь хамгийн сайн сайхныг хүсье.

. Шууд холбоос

2011-01-06 -

Бичсэн: dadido

за ирэх онд амжилт хүсье.

. Шууд холбоос

2011-01-06 -

Бичсэн: Цагаан хараацай

2010 он миний хувьд бас их амжилт ихтэй жил байв. ингээд нэг тайлан маягийн бичлэг хийдэг юм бил үү. ирж яваа онуудад Амжилт хүсье.

. Шууд холбоос

2011-01-06 -

Бичсэн: zochin

ирмэх uragshaa.

. Шууд холбоос

2011-01-05 -

Бичсэн: Зэрэглээ

shine on!

. Шууд холбоос

2011-01-05 -

Бичсэн: upshot

за амжилт хүсье дээ 2011 он бүүр сайхан жил болноо.

. Шууд холбоос

2011-01-05 -

Бичсэн: upshot

юу вэ? хайртай энийг андуурсан байна шүү. оронд нь гоё шүү байсан юм. хаха сээгийний хариу харах гээд орж ирсэн биш нүд бүлтэрэхээ шахлаа. rolling on the floor

. Шууд холбоос

2011-01-05 -

Бичсэн: upshot

баярхүргье. Бидэнд зөвхөн одоо л бий гэдэг. 2010 он бол түүх. тэврэлт хайртай ,,,би ч тунгалаг тамираа барьж тавьсаар байгаад он гаргалаа даа инээх

. Шууд холбоос





:-)
 
xaax