amaahai
Dateline: 2011-01-03
ТЕРРОРИЗМ МОНГОЛД НҮҮРЛЭХ МАГАДЛАЛЫН ТАЛААР

     Терроризм гэж ер нь яг юу юм бэ? Улс төрчдийнх нь явуулж буй бодлогыг буруушааж, өсөрхсөн этгээд хариугаа энгийн номхон иргэдээс нь авахыг хэлж байгаа хэрэг үү? Шударга ёс тогтоохын тулд шударга бус аргаар тэмцэхийг хэлж байгаа юм уу? Шударга зүйлийн төлөө амиа золиосолж байгаа этгээд хэн нэгэн улс төрч, цэргийн дарга, ерөнхийлөгчийг бус дэлгүүр рүү сүүндээ явж байсан эмээ, сургуульдаа явж байсан бяцхан хүүхэд, ажилдаа хоцрохгүйн тулд метронд суусан эцэг, эхийг алахаар заналхийлж, хядаж, барьцаалж, яргалж байгааг терроризм гэж ойлгох уу? Эсвэл зүгээр л улс төрийн зорилгоор хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг хэлэх үү? Ингэж баахан тархиа гашилгасны эцэст үгийнх нь үндсийг судлаад үзсэн чинь аюул, аймшиг, заналхийлэл гэсэн утгатай болж байгаа юм.

     Тэгэхээр эцсийн эцэст аливаа улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул занал учруулахад чиглэгдсэн улс төрийн зорилготой бүхий л төрлийн үйл ажиллагааг терроризм, уг үйл ажиллагааг гардан хийж буй этгээдүүдийг террорист гэж ойлгож болох нь ээ. 

     Бид америкийн кинон дээрээс, эсвэл мэдээллийн хэрэгслүүдээс террорист үйл ажиллагааны талаар зөндөө л мэдээлэл авдаг. Голчлон бөмбөг дэлбэлэх, хүнийг болон онгоцыг барьцаалан биелэгдэшгүй болзол тавих хэлбэрээр ойлгож ирсэн. Хойшдоо ч ингэж ойлгосоор л байх болно.

     Өнөөдөр манай дэлхий яг л социализмын үе шиг 2 хэсэгт хуваагдчихаад байна. Нэг хэсэг нь Америкийн нэгдсэн улсыг дэмжигчид буюу НАТО-ийн гишүүн улс орнууд, харин нөгөө хэсэг нь Америкийн нэгдсэн улсыг үл дэмжигч улс орнууд. Тухайлбал Америк тивд л гэхэд Мексик буюу түүнээс урагш байрлах латин америкийн бүхий л улс орнууд эвсэл байгуулчихсан АНУ-ын улс төрийн бодлогыг эсэргүүцэж байх жишээтэй.

     Эсвэл европ тив нь бас л хуваагдчихсан Орос, Герман зэрэг улсууд хоорондоо сүрхий найзууд болчихсон тэр хавиараа хор хутгаад л... Азид л гэхэд Хятад, Орос зэрэг их гүрнүүд далдуур шивнэлдэцгээгээд л...

     Арабын ертөнц бол бүүр тэр чигээрээ америкийн эсрэг үйл ажиллагаанд идэвхийлэн оролцогч, терроризмын ганц бэлэг тэмдэг нь болчхоод байх жишээтэй.

     Дэлхий ертөнцийн чиг хандлага иймэрхүү байхад манай улс Америк ба түүний холбоотон улсуудыг дагаж дэрвээд байж ер нь болох уу үгүй юу гэдэг дээр сүүлийн үед миний санаа ихэд түгших боллоо. Ийш тийш нь цэргүүдээ илгээгээд л Сэм ахаасаа кока үнэлгээ авах гэж арга ядаж суух хэрэг ер нь байна уу үгүй юү? Нарийн ярих юм бол манай улс терроризмын аюулд хамгийн амархан өртөх юм шиг ээ. Хил, гаалийн хяналт нь сул, хүн амынх нь дийлэнх хэсэг нь Улаанбаатар хотдоо шигээд суучихсан. Нарантуул дээр 8-р сарын сүүл үед хэдэн террорист очоод л энд тэнд хэдэн ширхэг бөмбөг тавьчхад гүйцээ. Амиа золиослоод байх ч шаардлагагүй. Зүгээр л орхичхоод яваад өгөхөд болно.

     Үүх түүхээ аваад үзэхэд манай өвөг дээдэс лалын ертөнцийг жинхэнэ самрах шиг болж байсан учраас арабууд монголчуудад тийм ч дуртай биш. Шуудхан хэлэхэд хятад, Солонгосууд Япончуудыг үздэггүйтэй адил манайханд бас л тиймэрхүү уур амьсгалаар ханддагийг би Египетэд байхдаа мэдэрсэн. Тийм болохоор хэн нэгэн толгойлогч этгээд нь дээрх үүх түүхийг яриад өгчихсөн байхад наашаа лалын үнэнч цэргүүд тэсрэх бөмбөгөө үүрээд л хүрээд ирнэ шүү дээ.

          ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-01-06 -

Бичсэн: dadido

Хүчний байгууллагыхан энэ тал дээр ажилладаг байх. Гэхдээ манайх бол амархан

. Шууд холбоос

2011-01-05 -

Бичсэн: upshot

лалынхан тийм л сүрхий юм бол яагаад шинжаанийг хамгаалаагүй юм өөрсөддтэйн ижил шүтлэгтэн шүүдээ. хан, ху жао үндэстэнгүүдэд нэг сайн цохилт хийж наад үйл ажиллагаагаа явуулахгүй. тэгэхээр наад хэд чинь найдваргүй юм шиг санагдсан шүү. Манайх гэр бүлээрээ горьдож хүлээсэн . хаха газрын зургаас харахад л яг тохирсон байсан хэлээ гаргах

. Шууд холбоос





:-)
 
xaax