amaahai
Dateline: 2011-01-10
Драгуновын мэргэн буудагчийн винтов буюу СВД

Драгунов, Евгений Фёдорович

 
Портрет
Үйл ажиллагааны чиглэл:

Галт зэвсэг зохион бүтээгч

Төрсөн огноо:

1920 оны 02-р сарын 20-ны өдөр

Төрсөн газар:

ЗСБНХУ-ын Ижевск хот

Иргэншил:

Союз Советских Социалистических Республик ЗСБНХУ

Нас барсан огноо:

1991 оны 08-р сарын 04-ний өдөр (71 нас)

Гавьяа шагнал:
Орден «Знак Почёта»  — 1957
Медаль «В ознаменование 100-летия со дня рождения Владимира Ильича Ленина»
Медаль «За победу над Германией в Великой Отечественной войне 1941—1945 гг.»
Ленинская премия — 1964

Галт зэвсгийн гарамгай мастеруудын нэг болох Е.Ф.Драгунов нь Ижевск хотод зэвсгийн үйлдвэрийн ажилчны гэрт төрсөн бөгөөд 1934 онд дунд сургуулиа дүүргэж, тусгай мэргэжлийн техникум төгсгөн төрөлх хотынхоо зэвсгийн үйлдвэрт ажиллаж эхэлжээ. 1939 онд Улаан армид татагдан орж, бага дарга нарын сургуульд суралцан төгсгөөд үйлдвэртээ ирж зэвсгийн ахлах мастераар ажиллаж эхэлжээ. 

Драгуновын мэргэн буудагчийн винтов

 
Svd 1 russian.jpg
СВД
Төрөл:Мэргэн буудагчийн винтов
Харьяалагдах улс:Союз Советских Социалистических Республик ЗСБНХУ
Россия ОХУ
Зэвсэглэлд ашиглагдсан он:1963 оноос өнөөг хүртэл
Ашиглагдсан дайн, зэвсэгт мөргөлдөөнүүд:Вьетнамын дайн, Афганистаны дайн (1979—1989), Иракийн дайн, Югославын дайн, Чеченийн 1, 2-р дайн, Карабахын зэвсэгт мөргөлдөөн, Гүрж-Абхазын зэвсэгт мөргөлдөөн
Зохион бүтээгч:Евгений Драгунов
Зохион бүтээгдсэн:1958—1963 он
Үйлдвэрлэгч:Ижевскийн зэвсгийн үйлдвэр
Төрлүүд:ТСВ, СВДС-А, СВДС-Д, СВУ, СВУ-АС, СВДК
Жин, кг:Түрүү үеийн загварууд нь 4,3 кг, сүүлийн үеийн загварууд
4,5 кг
Урт, мм:1220 мм
Гол төмрийн урт, мм:610 мм
Сум:7,62Ч54 мм R
Калибр, мм:7,62 мм
Буудлагын хурд/мин:1 минутанд 30 сум
Сумны эхний хурд, м/с:830 метр секунд
Хараалах зай, м:1200 метр (энгийн хараагаар)
1300 метр (дуран хараагаар)
Цэнэглэлт:10 сумны багтаамжтай хайрцган дайз

СВД винтовоор буудлага үйлдэхийн тулд 7,62Ч54мм төрлийн энгийн, хуяг нэвтлэгч, шатаагч сумнуудаар цэнэглэнэ. Уг буу нь нэгийн галаар буудлага үйлдэх бөгөөд автомат зарчмаар цэнэглэгдэнэ. Дараа дараачийн буудлагыг үйлдэхийн тулд дарагдсан гохыг заавал буцааж тавин дахин дарах шаардлагатай.

ПСО-1 маркийн дуран хараа, НСПУМ маркийн шөнийн харааны төхөөрөмжийг суурилуулах боломжтой.

 

Уг буугаар туршлагатай буудагчид хэвтээ байрлалаас дараахь байнуудыг устгах боломжтой. Үүнд: Дайсан этгээдийн толгойг 400 метрээс, толгойн тус газрыг 500 метрээс, их бие болон хөдөлгөөнт байг 800 метрээс тус тус устгах бололцоотой.

 

Америкийн нэгдсэн улсын тэнгисийн явган цэрэг СВД винтовоор буудлага үйлдэж байгаа нь

Уг бууг
Унгарын тусгай ангийн мэргэн бууч

Украины тэнгисийн явган цэрэг СВД буугаар буудлага үйлдэж байгаа нь

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-01-26 -

Бичсэн: amaahai76

баярлалаа. би харин АКын тухай жаал юм бичих гэсэн чинь нэг л болж өгөхгүй гайхаад л сууж байна. мэргэжлийн хувьд жаахан мэдлэг дутаад л...

. Шууд холбоос

2011-01-26 -

Бичсэн: legion

saikhan medeelel oruulsan bna shvv manai ulsiin zevsegleld bas baigaa shvv deee buudaj suraagvi khvnd bol bas ankh buudakhad ikh tiirelt ogdog shvv

. Шууд холбоос

2011-01-21 -

Бичсэн: апшот (зочин)

Хэхэ хэзээ жинхэнэ буугаар буудаж үзэх юм болдоо. гоё шүү

. Шууд холбоос





:-)
 
xaax