amaahai
Dateline: 2011-01-15
АВИЛГЫН. ТАЛААРХ МИНИЙ ТӨСӨӨЛӨЛ-3 БУЮУ ТАНГАРГААСАА НЯЦАГЧ ЭМЧ НАРЫН ТУХАЙ

     Монгол улсын үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй гэж сүртэйгээр тунхаглан зарласан байдаг хэдий ч үнэн хэрэгтээ харин ч эсрэгээр хүн эмнэлгийн тусламж авахгүйгээр үхэх үүрэгтэй гэж хуульчилж өгвөл харин ч урьд хожид байгаагүйгээр идэвхийлэн дагаж мөрдөх хүмүүс нь эмч нар юм шив дээ хөөрхий. Уг нь бол тангараг өргөдөг юм гэнэ лээ. Бодвол баян ядуу, хар шар, хятад монгол, дарга цэрэг, хөгшин залуу гэж хэнийг ч ялгалгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлнэ гэж л тангараг өргөдөг байх гэж би ойлгож байгаа. Эсвэл мөнгө өгөөгүй хүнд үйлчлэхгүй гэж тангараг өргөдөг юм болов уу даа. Би бараг таачихсан уу?

     Нэгэн болсон бодит үйл явдлыг өгүүлье. Хэдхэн хоногийн өмнө нагац ах маань таалал төгсөв. Уг нь бол цоо эрүүл хүн биш. Гэхдээ 46-хан настай, бурхны оронд залрах нь битгий хэл амьдрал нь дөнгөж эхэлж байдаг үе гэж хүмүүс ярьдаг. Ахын минь бие шөнө 3 цагаас муудаж эхэлсэн тул гэр бүлийнхэн нь түргэн дууджээ. Гэтэл 06 цаг хүртэл хүлээгээд түргэн тусламж буюу ЯАРАЛТАЙ түргэн тусламж нь ирээгүй тул найзыгаа дуудаж, 07 цагт эмнэлэгт хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл бие нь муудаж эхэлснээс хойш 240 минутын туршид эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах гэж оролдоод чадахгүй болохоороо аргагүйн эрхэнд аврал эрэн эмнэлэг дээр очсон хэрэг. 

     Гэтэл эмнэлгийнхэн тусламж үзүүлэхийн оронд ээлжээ хүлээлцэх цагаа хүлээсээр өглөөний 09 цаг болж. Шинэ ээлж нь ирээд ажилдаа орох гэсээр байтал 10 цаг болж. Ингээд ядарсан муу ах минь бүхэл бүтэн 7 цагийн туршид өвчиндөө шаналж, зовж тарчилсаар  хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай эхнэр нь харамсан ярьж байхад миний сэтгэл үнэхээр эмтэрч суусан билээ. Эмнэлэг дээр хүлээж байхдаа ах минь "МӨНГӨӨ МАРТААД ГАРААД ИРДЭГ ИХ ТУСГҮЙ ЮМ БОЛЛОО" гэж хэлсэн гэдэг.

     Тийм ээ. Үнэхээр мөнгөө мартаад эмнэлэг дээр ирсэн учраас үхэх үүрэг нь автоматаар үүсч байгаа хэрэг. Хэрэв мартаагүй бол, хэн нэгэнд нь 10000, өөр нэгэнд нь 20000, арай дээгүүр мэдэлтэйд нь 50000, үйлчлэгчид нь 5000-ыг тус тус атгуулсан бол амь нас нь аврагддаггүй юм аа гэхэд ядаж эмнэлгийн орон дээр амьсгал хураах байсан байх даа гэж одоо би бодож сууна. 

     Цөөхөн ч гэсэн улсаас авдаг цалин хангамжтай эмч нар минь яах гэж ингэж авирлаж, хүнд суртал гаргаж байна вэ? Гэтэл талийгч ахын минь олсон талхны мөнгөнөөс хурааж авсан татварын мөнгө эмч, эмнэлгийн ажилтнуудад цалин болж очдог биш бил үү? Эсвэл би буруу яриад байна уу? Энэ бол авилгын нэг хэлбэр, үүний хор уршиг нь хүний эрдэнэт амь.

     Эцэст нь хэлэхэд хэрэв та мөнгөгүй бол, хэрэв та монголд амьдарч байгаа МОНГОЛ  хүн бол, хэрэв та дарга биш бол, хэрэв та танилгүй бол битгий өвдөөрэй. Хэрэв өвдсөн бол эмчлүүлэх гэж эмнэлэгт битгий очоорой. Тэртэй тэргүй танд туслахгүй. Тэрний оронд биеийн тамираар хичээллэж, өөртөө анхаарал тавьж, биеэ чийрэгжүүлээд муусайн авилгач эмч нар руу нулимж яваарай. Хэрэв үнэхээр үхэх хэрэг гарвал оршуулгынхаа зардлыг бэлдсэн хойноо л үхэж үзээрэй гэж захимаар байна даа.

     Өөр надад хэлэх үг үнэхээр алга. 

                                        ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-01-21 -

Бичсэн: апшот (зочин)

Бүүр ухаангүй ирвэл л авч магадгүй бусад үед жинхэнэ шааж өгнө дөө. Оргүй нтр гээл...

. Шууд холбоос

2011-01-21 -

Бичсэн: Зочин

Сүхбаатрын талбайгаас хэдий хир холдох тусам төрийн үйлчилгээний чанар мууддагСургалтын чанар, эрүүл мэндийн үйлчилгээ.

. Шууд холбоос

2011-01-15 -

Бичсэн: Garin

гуниглах haramsalt.2nast jaahan ohinoo aaw eej ni holnii yasniih ni emchilgeeg hiilgvvleheer gemtliin emnelegt vzvvlehed emch ni shyyd l ziak aaw eej 2 yamar yamar ajil hiideg be,gesnee tednii nohor ni electron baraanii delgvvrt ajildag gsen chin manai toos sorogch ewdersen terniig vzeed selbeg nteriig ni olj og gsen geeel bodchih,gaihalt гуниглах

. Шууд холбоос





:-)
 
xaax