amaahai
Dateline: 2011-01-18
ЗАНАЛХИЙЛЭЛД ӨРТСӨН МИНЬ

     Сүүлийн 2 сарын туршид нэгэн үл таних этгээд 211 хэмээх картын утасны дугаараас над руу залган алахаар заналхийлдэг болов. Долоо хоног бүрийн Баасан гаригийн шөнө 01-ээс 02 цагийн хооронд тогтмол утастан "Чи их сүрхий новш байна. Чамайг би удахгүй ална аа" гэж хэлчхээд утсаа тасална. Харин өнгөрсөн долоо хоногт залгах үед нь би анаж байгаад утсаа авангуутаа "Бүтэн сайн өдөр 12 цагт  1-р хорооллын 23-р байрны баруун талд уулзъя. Айгаагүй бол хүрээд ир" гэтэл харин мань хүн тэгье гэж байна.

     Маргааш нь болзсон газраа, яг цагтаа гав ганцаараа очоод л хүлээж гарлаа. 30 минут өнгөрөв. Хүн ирсэнгүй. За яахав монголчууд бид угаасаа цаг барьж сураагүй улс. Бага зэрэг хоцорч яваа юм байлгүй гэж бодоод дахиад 30 минут хүлээсэн боловч ирсэнгүй. Ингээд л мөхөс миний бие нэгэн үл бүтэх этгээдийн харгайгаар амьдралынхаа бүхэл бүтэн 60 минутыг хар хүйтэнд хий дэмий зогсож өнгөрүүлсэн билээ.

     Эцсийн эцэст бусдыг ална гэж заналхийлэх нь огт утгагүй зүйл юм. Уг этгээд заналхийллээ бодитоор биелүүлж болно л доо. Гэхдээ ямар ч үр ашиг байхгүй. Би бол яахав тэгсгээд нээх их зовохгүйгээр тэр даруйдаа амар амгалангийн хаалгаар орж явчина. Гэтэл манийг егүүтгэсэн хүн адилхан л авс руу орно биз дээ? Авс руугаа орохын тулд харин ч их урт удаан замыг туулах байх даа. Аллага үйлдэнэ, оргон зайлж, энд тэнд бүгнэ, цагдаад баригдана, ганц худагт хоригдоно, аймаар олон хулгайч нарт дарамтлуулж үйлээ үзнэ, шүүх хурал болно, тэгээд буудуулаад шороонд булагдана. Амь хэлтрүүлдэг юм аа гэхэд шоронд амьдаараа хатаагдана. Тэгэхлээр алуурчин нь илүү их хохирч байна уу? үгүй юу? Та нөхөд юу гэж бодож байна даа?

     Хэрвээ 211 дугаараас залгах үед нь байрлалыг нь илрүүлдэг арга чарга мэддэг хүн байвал хэлж өгч туслалцаа үзүүлээрэй. Муу нусгайг олж уулзаад цагаан сарын өмнө тоосыг нь гөвж, цэвэрлэгээг нь хийж, барцадыг нь арилгамаар санагдаад байх боллоо.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-01-28 -

Бичсэн: Зочин

jiriin taksophoniin kart unshdag geriin utas bii oroi zalgasan gewel taksphone bish gsen ug olohod uneheer amardaa.

. Шууд холбоос

2011-01-26 -

Бичсэн: amaahai76

за. ойлголоо. наадах чинь харин ёстой жинхэнэ халуунаар нь барьж авах арга байна. баярлалаа.

. Шууд холбоос

2011-01-26 -

Бичсэн: legion

hi za ingedeg ym akhiad tegj utsar yarikh ym bol shuud yariag bichij av utsandaa skyteliin utas ikh amar bdag ym,za teged tsagdaad 1 bvrtgvvlchikh ingeed bn ageed daraa ni shuud utasni operater deer ochood tsag minutaar zalgasan utasni billee av teged tsakhilgaan kholboo deer ochood bichsen yariagaa sonsgoj bgaad ali taxfonoos yarij bgaag medej avaad tv khvleej bai ayndaa er ni golduu vilchilgee bolon tov shuudanddder taxfonn bgaa shvv tiimee.ter gazruud chin barag bvgd camer bgaaa zayu teged l kameriig ni shalguulchikh ingeed l khvsekh ym bol olno shvv dee amjilt za mergjliin ovchin khodlood l bichlee shvv hehe

. Шууд холбоос

2011-01-21 -

Бичсэн: mar2

kavkaziin undestnuud heldii gesen. daisangui eriig yamar er gehiin gej. baidag l yavdal. uund neg ih sanaa zovood hereeggui. ирмэх

. Шууд холбоос

2011-01-21 -

Бичсэн: Зочин

211г илрүүлэх байхаа, цахилгаан холбоон дээр очдоо. Та айсан байна, санаа зовох хэрэггүй дээ. Хийх юмаа олж ядсан л хүн юм байлгүй дээ.Та хүний дургүйг хүргэхээр юм хийсэн биз манай ахад яг ийм зүйл тохиолдсон юм.

. Шууд холбоос

2011-01-19 -

Бичсэн: amaahai76

баярлалаа найзууд аа. жигүүрийн хэлдэг үнэн. бусад нь ч гэсэн авууштай зөвлөгөө өгсөн байна. та нар шүү баярлах

. Шууд холбоос

2011-01-19 -

Бичсэн: Хүслийнжигүүр

Надыг бас тэгэж байсийшд.

би харин хариуд нь чи өөрөө мэдээтэй байгаараа. чамайг мэдсэн шүү. орой явахдаа ар талаасаа мэдээтэй байгаараа гохь за. гэж хэлээд өрсөөд тасалснаас хойш эргүүлэн залгаагүй шд. хахах.

хамгийн сайн хамгаалалт бол сөрөг довтолгоо гэж шатар дээр заалгуулсиймдаа уг нь ход ход smug smug

нэг үхэхээс 2 үхэх биш. эрт орой хэзээ нэгэн цагт үхэхээс хойш ямар хамаа байна аа тэ....

. Шууд холбоос

2011-01-19 -

Бичсэн: Зэрэглээ

ene zochinii yag zov shuu

. Шууд холбоос

2011-01-19 -

Бичсэн: Зочин

Бодитоор заналхийлж байна гэж үзэж байвал цагдаад хандаад үзвэл яах бол. 211-н картын дугаар бүртгэгддэг л байж таарна. Цагдаа нар хүсвэл ямар утаснаас залгаж байгааг тогтоож болно гэж бодож байна.

. Шууд холбоос





:-)
 
xaax