amaahai
Dateline: 2011-02-01
Дэлхийн 2-р дайны зэвсэг буюу Катюша

ЭНЭХҮҮ ЗЭВСГИЙН ТАЛААР АПШОТ ДҮҮ МААНЬ БИЧИЖ ӨГӨХИЙГ ХҮССЭНИЙГ ЁСООР БОЛГОВ.

Катюша

«Катюша»
Katjuscha 1938 Moscow.jpg

 Studebaker US6 машины кузов дээр байрлуулсан БМ-13Н загвар. Москва хот дахь дэлхийн 2-р дайны музейн үзмэр 
Төрөл:РСЗО
Үйлдвэрлэгч улс:ЗСБНХУ
Үйлдвэрлэлд нэвтэрсэн он:1939–
Ашигласан дайн:Дэлхийн 2-р дайн
Загварууд:БМ-13, БМ-8-24, БМ-8-36, БМ-8-48, БМ-31-12.


Катюша гэдэг нь дэлхийн 2-р дайны үед хэрэглэгдэж байсан
 БМ-8 (82 мм), БМ-13 (132 мм) болон БМ-31 (310 мм)-ийн пуужинт зэвсэглэлийн албан ёсны бус нэр юм. 

1921 оноос утаагүй дарийг ашиглан тийрэлтэт цэнэгт хошуу зохион бүтэээх ажил эхэлсэн бөгөөд Г.Э.Лангемакагийн удирдсан баг уг төслийг дуусган тийрэлтэт хошууг нисэх хүчний анги нэгтгэлүүдэд туршиж эхэлжээ.

1939 оны зун Халхын голын тулалдааны үеэр РС-82 маркийн тийрэлтэт цэнэгт хошууг И-16 болон И-153 сөнөөгч онгоцуудад суурилуулан анх удаа байлдааны нөхцөл байдалд амжилттай туршжээ.

«Катюша» БМ-13-16-ыг  ЗИС-6 машины кузов дээр байрлуулсан байдал 

1938-1941 онд  И.И.Гвай, В.Н.Галковский, А.П.Павленко, А.С.Попов нарын эрдэмтэд ачааны машин дээр олон тооны цэнэгт хошуу бүхий зэвсгийг зохион бүтээх санааг анх гарган ажилласнаар 1941 оны 3-р сард 132 мм-ийн М-13 калибрийн БМ-13 загварын тийрэлтэт цэнэгт хошууг бүтээн амжилттай туршилт явуулснаар өдгөө бидний нэрлэж заншсан Катюша хэмээх хүчирхэг зэвсэг байлаа. 1941 оны 6-р сарын 21-ний өдөр буюу Дэлхийн 2-р дайн эхлэхээс хэдхэн цагийн өмнө дээрх зэвсгийг бөөнөөр үйлдвэрлэх тушаалд И.В.Сталин гарын үсэг зурж байжээ.

1941 оны 6-р сарын 26-ны өдөр ЗИС-6 маркийн автомашины кузов дээр байрлуулсан БМ-13 зэвсгийн угсралтын ажил дуусч фронтод илгээгдэн ахмад Флёровын удирдлаган доор анхны 7 ширхэг Катюша хэмээх зэвсэг дайны ажиллагаагаа эхэлж, тун удалгүй 8-р сард 36 ширхэг болон нэмэгдэж, улмаар дэлхийн 2-р дайны явцад 30000 ширхгийг үйлдвэрлэн гаргажээ.

БМ-31-12 ЗИС-12 машины кузов дээр байрлуулсан байдал

БМ-13 хэмээх албан ёсны нэртэй энэхүү зэвсэглэлийг юуны учир «катюша» хэмээн нэрийдэх болсон талаар нэгдсэн тодорхой үүх түүх байдаггүй бөгөөд дараахь хэд хэдэн таамаглалууд байдаг. Үүнд:

Түүнчлэн БМ-13-ыг дараахь байдлаар нэрлэдэг байв:

Катюшаны сум

Катюша нь бүтэц, зохион байгуулалтын хувьд харьцангуй энгийн, өөрөөр хэлбэл машин дээр суурилуулсан олон хошуутай их буутай адилхан гэж ойлгоход хилсдэхгүй. Түүнийг ихбуунд байх бүхий л тоноглол, тухайлбал хараалагч, чиглүүлэгч, цэнэглэгч, өргүүр зэргээр тоноглосон байдаг.

Цэнэгт хошуу буюу сум нь 1,8 метр урттай, 132мм диаметртэй, 42,5кг жин бүхий цилиндр хэлбэртэй бөгөөд цэнэгт хошууны цэвэр жин нь 22 кг, тэсрэх бодисын жин нь 4,9 кг буюу тухайн үед хэрэглэгдэж байсан танк эсэргүүцэгч гранатаас 3 дахин их тэсрэх бодис агуулсан, алсын тусгал 8,5 км хүртэлх зайнд буудлага үйлдэх чадвартай

Нэг зэвсэглэл дээр дунджаар 5-7 хүний бүрэлдэхүүнтэй баг /экипажийн дарга-1, чиглүүлэгч-1, жолооч-1, цэнэглэгч-2-4/ ажилладаг.

 

 

 

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2015-10-30 -

Бичсэн: Зочин

сонирхолтой мэдээлэл байна.

. Шууд холбоос

2011-03-05 -

Бичсэн: up

за.

. Шууд холбоос

2011-03-05 -

Бичсэн: amaahai76

одоо хэр нь дэлхийн улс орнуудын тагнуулын байгууллагууд, тухайлбал Израиль, АНУ, Орос, Хятад ч гэсэн миний удахгүй оруулах материалд дурьдагдсан арга барилаар ажилладаг нь нууц биш шүү дээ. Чиний сонирхлыг татна гэдэгт би итгэлтэй байна. Нийтлэгдсэнийх нь дараа уншаад сэтгэгдлээ үлдээгээрэй.

. Шууд холбоос

2011-03-05 -

Бичсэн: up

ЗХУ улсын үеийн нөгөө улсыг аюулаас хамгаалах яамны үйл ажилгааны тухай тагнуулын мэдээ ёстой сонин байхдаа.

. Шууд холбоос

2011-03-05 -

Бичсэн: up

сайн сайн. Зөвөө зөв, нөгөө мэдрэлийн эсээ хайрлах хэрэгтэй тэр чинь нөхөн төлждөггүй, үхдэг, эсхүл дүрээ хувиргадаг гэнэлээ шүү. Их сонирхолтой байхдаа хүлээж л байя, харин би арай дээрдсэн шүү. Хамаагүй юм уншихаа больсон.

. Шууд холбоос

2011-03-05 -

Бичсэн: amaahai76

сайн уу Апшот оо. уулзалгүй удсан байна шүү. Би сүүлийн хэд хоног бухимдахгүй байхаар шийдсэн. Зүрх, судасны үйл ажиллагаа жаахан доголдоод эмчийн зөвлөснөөр аль болох бага бухимдах, болж өгвөл бухимдахгүй байх зорилго тавин амьдарч байна. Тэгээд л нээх шальтай зүйл ч бичсэнгүй, өөрийнхөө дуртай дуу, хөгжим энэ тэрийг хааяа нэг оруулсан болоод л сууж байна. Харин яг сүүлийн хэд хоногт КГБ-ийн алдартай тагнуулчдын тухай уншиж байгаа. Удахгүй 1950-иад оны үед дэлхий дахинд бөөн сенсаац дэгдээсэн Зөвлөлтийн украин гаралтай тагнуулчийн тухай материалыг орчуулж, блогтоо тавих санаатай байгаа.

. Шууд холбоос

2011-03-05 -

Бичсэн: up

Баярлалаа. Энэ ч агуу байхдаа.
Та ер нь ямархуу юм уншиж байна даа.Одоо

. Шууд холбоос





:-)
 
xaax