amaahai
Dateline: 2011-02-06
ХАКЕРУУДЫН ХАЛДЛАГА БУЮУ SYSTEM TOOL 2011 ХЭМЭЭХ ЛУЙВРЫН ПРОГРАММААС БОЛГООМЖЛООРОЙ

За хөө өнөөдөр интернэтэд юм үзээд сууж байтал дээр дурьдсан нэр бүхий цонх гэнэт гарч ирэв. Хэчнээн ч хаах гэж оролдоод үл бүтсэн тул аргагүйн эрхэнд сэйв хийгээдэхвээ. Тэгтэл харин бүүр давраад инстоллд гээд л тулган шаардаж байна. Гэтэл нээх сүрхий миний компьютерт скан хийгээд л учир зүггүй 38 ширхэг өт илрүүлээдэх юм аа. Тэгээд л надаас илэрсэн өтнүүдийг устгах уу гэж байна. Би тэгье гэтэл урдаас та төлбөр хийх картынхаа төрлийг сонгоно уу энэ тэр гээд л юу юугүй надаас мөнгө авах гээд л дайрч гарсан тул миний бие уг программаас татгалзаж нээгдсэн цонхнуудыг хаах гэж өчнөөн удаа оролдсон боловч тусыг эс олсны зэрэгцээ харин ч миний компьютер автоматаар рестарт хийсний дараа дэлгэцэн дээрх зураг нэн түгшүүртэй бичээс бүхий хүйтэн цэвдэг гэж хэлж болохуйц дүрсээр солигдох нь тэр ээ.

Дараа нь компьютер бүрэн ачааллаж дууссаны дараа дэлгэцийн баруун доод буланд таны РС аюулд өртлөө энэ тэр гэсэн утгатай жижигхэн цонхнууд байн байн нээгдэж, байсгээд л автоматаар скан хийгээд намайг жинхэнэ сандраалаа ш дээ.

Сандарсан би мөнөөх SYSTEM TOOL 2011 хэмээх программыг устгах гэж хэчнээн ч оролдоод тусыг эс олсон учир өнөө муу Гүүглээсээ хайтал харин мань эр чинь дэлхий даяар зөндөө олон хүнийг луйвардаад, компьютер дээрх программуудыг нь эвдээд, төлбөрийн картнаас нь баахан мөнгө хулгайлчихсан баагий байж таарсан шүү дээ. Ээ дээ энэ интернэтийн луйварчид уу? Хүний цусгүй алж мэдэх хулгайчууд юм аа ёстой нээрээ.

Миний бие уг программаас болж хохирсон харь орны интернэт хэрэглэгчдийнхээ ач буянаар дөнгөж сая муу хар гайгаас арай л гэж нэг яс салж, санаа амарсан тул найз нөхөд та бүхэндээ анхааруулахаар үүнийг бичиж суугаа минь энэ болой.

Хэрэв танд ийм асуудал тохиолдвол надад хандаарай. Би хэрхэн луйвардуулж, гарз хохирол учруулахгүйгээр дээрх новшноос салах аргыг мэдсэн тул сэтгэл харамгүй туслах болно.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-03-05 -

Бичсэн: up

Ийм юм их шүү. Монголд үүний эсрэг байгууллага байдаг болсон. Кибер довтолгоооны эсрэг монголын баг, монсөрт гэх мэт..

. Шууд холбоос

2011-02-06 -

Бичсэн: Цагаан хараацай

мэдээлэл өгсөнд баярлалаа.

. Шууд холбоос





:-)
 
xaax