amaahai
Dateline: 2011-02-06
ХАКЕРУУДЫН ХАЛДЛАГА БУЮУ SYSTEM TOOL 2011 ХЭМЭЭХ ЛУЙВРЫН ПРОГРАММААС БОЛГООМЖЛООРОЙ

За хөө өнөөдөр интернэтэд юм үзээд сууж байтал дээр дурьдсан нэр бүхий цонх гэнэт гарч ирэв. Хэчнээн ч хаах гэж оролдоод үл бүтсэн тул аргагүйн эрхэнд сэйв хийгээдэхвээ. Тэгтэл харин бүүр давраад инстоллд гээд л тулган шаардаж байна. Гэтэл нээх сүрхий миний компьютерт скан хийгээд л учир зүггүй 38 ширхэг өт илрүүлээдэх юм аа. Тэгээд л надаас илэрсэн өтнүүдийг устгах уу гэж байна. Би тэгье гэтэл урдаас та төлбөр хийх картынхаа төрлийг сонгоно уу энэ тэр гээд л юу юугүй надаас мөнгө авах гээд л дайрч гарсан тул миний бие уг программаас татгалзаж нээгдсэн цонхнуудыг хаах гэж өчнөөн удаа оролдсон ...

Шууд холбоос

Dateline: 2011-02-01
Дэлхийн 2-р дайны зэвсэг буюу Катюша

ЭНЭХҮҮ ЗЭВСГИЙН ТАЛААР АПШОТ ДҮҮ МААНЬ БИЧИЖ ӨГӨХИЙГ ХҮССЭНИЙГ ЁСООР БОЛГОВ.

Катюша

«Катюша»
Katjuscha 1938 Moscow.jpg

 Studebaker US6 машины кузов дээр байрлуулсан БМ-13Н загвар. Москва хот дахь дэлхийн 2-р дайны музейн үзмэр 
Төрөл:РСЗО
Үйлдвэрлэгч улс:ЗСБНХУ
Үйлдвэрлэлд нэвтэрсэн он:1939–
Ашигласан дайн:Дэлхийн 2-р дайн
Загварууд:БМ-13, БМ-8-24, БМ-8-36, БМ-8-48, БМ-31-12.


Катюша гэдэг нь дэлхийн 2-р дайны үед хэрэглэгдэж байсан
 БМ-8 (82 мм), БМ-13 (132 мм) болон БМ-31 (310 мм)-ийн пуужинт зэвсэглэлийн албан ёсны бус нэр юм. 

1921 оноос утаагүй дарийг ашиглан тийрэлтэ...

Шууд холбоос

Dateline: 2011-01-18
ЗАНАЛХИЙЛЭЛД ӨРТСӨН МИНЬ

     Сүүлийн 2 сарын туршид нэгэн үл таних этгээд 211 хэмээх картын утасны дугаараас над руу залган алахаар заналхийлдэг болов. Долоо хоног бүрийн Баасан гаригийн шөнө 01-ээс 02 цагийн хооронд тогтмол утастан "Чи их сүрхий новш байна. Чамайг би удахгүй ална аа" гэж хэлчхээд утсаа тасална. Харин өнгөрсөн долоо хоногт залгах үед нь би анаж байгаад утсаа авангуутаа "Бүтэн сайн өдөр 12 цагт  1-р хорооллын 23-р байрны баруун талд уулзъя. Айгаагүй бол хүрээд ир" гэтэл харин мань хүн тэгье гэж байна.

     Маргааш нь болзсон газраа, яг цагтаа гав ганцаараа очоод л хүлээж гарлаа. 30 минут өнгөрөв. Хүн и...

Шууд холбоос

Dateline: 2011-01-15
АВИЛГЫН. ТАЛААРХ МИНИЙ ТӨСӨӨЛӨЛ-3 БУЮУ ТАНГАРГААСАА НЯЦАГЧ ЭМЧ НАРЫН ТУХАЙ

     Монгол улсын үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй гэж сүртэйгээр тунхаглан зарласан байдаг хэдий ч үнэн хэрэгтээ харин ч эсрэгээр хүн эмнэлгийн тусламж авахгүйгээр үхэх үүрэгтэй гэж хуульчилж өгвөл харин ч урьд хожид байгаагүйгээр идэвхийлэн дагаж мөрдөх хүмүүс нь эмч нар юм шив дээ хөөрхий. Уг нь бол тангараг өргөдөг юм гэнэ лээ. Бодвол баян ядуу, хар шар, хятад монгол, дарга цэрэг, хөгшин залуу гэж хэнийг ч ялгалгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлнэ гэж л тангараг өргөдөг байх гэж би ойлгож байгаа. Эсвэл мөнгө өгөөгүй хүнд үйлчлэхгүй гэж тангараг өргөдөг юм болов уу даа. Би бараг таачихсан уу...

Шууд холбоос

Dateline: 2011-01-10
Драгуновын мэргэн буудагчийн винтов буюу СВД

Драгунов, Евгений Фёдорович

 
Портрет
Үйл ажиллагааны чиглэл:

Галт зэвсэг зохион бүтээгч

Төрсөн огноо:

1920 оны 02-р сарын 20-ны өдөр

Төрсөн газар:

ЗСБНХУ-ын Ижевск хот

Иргэншил:

Союз Советских Социалистических Республик ЗСБНХУ

Нас барсан огноо:

1991 оны 08-р сарын 04-ний өдөр (71 нас)

Гавьяа шагнал:
Орден «Знак Почёта»  — 1957
Медаль «В ознаменование 100-летия со дня рождения Владимира Ильича Ленина»
Медаль «За победу над Германией в Великой Отечественной войне 1941—1945 гг.»
Ленинская премия — 1964

Галт зэвсгийн гарамгай мастеруудын нэг болох Е.Ф.Драгунов нь Ижевск хотод зэвсгийн үйлдвэрийн ажилчны гэрт төрсөн бөгөөд 1934 онд дунд сургуулиа дүүргэж, тусгай мэргэжлийн техникум төгсгөн төрөлх хотынхоо зэвсгийн үйлдвэрт ажиллаж эхэлжээ. 1939 онд Улаан армид татагдан орж, бага дарг...

Шууд холбоос

Dateline: 2011-01-03
ТЕРРОРИЗМ МОНГОЛД НҮҮРЛЭХ МАГАДЛАЛЫН ТАЛААР

     Терроризм гэж ер нь яг юу юм бэ? Улс төрчдийнх нь явуулж буй бодлогыг буруушааж, өсөрхсөн этгээд хариугаа энгийн номхон иргэдээс нь авахыг хэлж байгаа хэрэг үү? Шударга ёс тогтоохын тулд шударга бус аргаар тэмцэхийг хэлж байгаа юм уу? Шударга зүйлийн төлөө амиа золиосолж байгаа этгээд хэн нэгэн улс төрч, цэргийн дарга, ерөнхийлөгчийг бус дэлгүүр рүү сүүндээ явж байсан эмээ, сургуульдаа явж байсан бяцхан хүүхэд, ажилдаа хоцрохгүйн тулд метронд суусан эцэг, эхийг алахаар заналхийлж, хядаж, барьцаалж, яргалж байгааг терроризм гэж ойлгох уу? Эсвэл зүгээр л улс төрийн зорилгоор хорлон сүйтгэх ...

Шууд холбоос

Dateline: 2011-01-03
2010 он

     2010 онд юу юу болоод өнгөрчхөв дөө. Ямар ч байсан зүгээр суугаагүй, цаг хугацаатай уралдан зүлгэж суусаар нэг л мэдэхэд 365 хоног нисэн одсон байх юм даа.

     Хүний амьдралд нэг жилийн дотор зөндөө л их үйл явдал тохиох юм. Зарим нэг нь мартагдаж, зарим нэг нь ой ухаанаас минь хэзээ ч арилахааргүй тодоор үлдлээ. Хүн хэчнээн хичээвч мартаж болдоггүй тун харамсалтай үйл явдал 2010 онд тохиосон болохоор би улирагч жилийг бусад хүмүүс шиг халуун дотноор үдэн мордуулж чадахгүй нь дээ. Хайрлаж, хүндэлж явдаг хангай шиг түшигтэй аав минь бурхны оронд залрахад сэтгэл минь хоосорч, зүрх минь хөрө...

Шууд холбоос

Dateline: 2010-12-28
ЭЛДЭВ ТӨРЛИЙН ТУРААХ БЭЛДМЭЛЭЭС СЭРЭМЖЛЭГТҮН

     Манайхаан. Элдэв төрлийн тураах бэлдмэлээс сэрэмжилж байхгүй бол эцэс сүүлд нь нөхөж болшгүй хохирол амсаж болзошгүй нь байна шүү.  Нэгэн бодит түүхээс та нарт ярьж өгье. Энэ бол Оросын телевизээр үйл явдлын эзэд, нэр, ус, оршин суух хаягтайгаа гарч, шууд нэвтрүүлгээр хэлэлцүүлэгдсэн асуудал учраас худал хуурмаг гэж хэлэх ямар ч арга алга.

     2006 онд нэгэн орос эмэгтэй илүүдэл жингээсээ салахаар шийдэн, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нэгэн тураах бэлдмэлийг хэрэглэхээр шийджээ. Орос хүүхнүүд угаасаа нас нь ахиад ирэхээр аймаар бүдүүрдэг дээ. Тэгээд л мөнөөх бэлдмэлээс авч, тасралтгүй 3 сар хэрэ...

Шууд холбоос

Dateline: 2010-12-22
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД САДАА БОЛОГЧ

     Би ч ер нь энэ дэлхий дээр яах гэж амьдраад байгаагаа бодоод үзсэн чинь ерөөсөө л бухимдахын тулд л амьд яваад байгаа болж таарлаа. Одоо тэгээд бичихгүй гээд яалтай ч билээ дээ. Бичих ч болно шүү хөө.

     Одоо тэгээд сурсан зангаараа төрийн эрх баригч, улс төрчдийг муулаад энэхүү нийтлэлээ эхэлье дээ. Манай эрх бүхий этгээдүүд аливаа шийдвэр гаргаж байхдаа чухамхүү юуны тухай бодож байдгийг би үнэхээр ойлгохгүй юм. Та минь хэлээд өгөөч надад. Хэдэн жилийн өмнөөс өвөл, зуны цагийн тоололд шилждэг байсныг болиулчхаж байгаа юм. Одоо тэгээд монгол улс чинь байгалийн цагаараа амьдардаг мундаг ...

Шууд холбоос

Dateline: 2010-12-21
АВИЛГАЛЫН ТАЛААРХ МИНИЙ ТӨСӨӨЛӨЛ-2 БУЮУ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ ХЭДЭН ҮГ

     Авилгад хэт идэгдсэн монголчууд одоо цагаандаа гарч, өөрсдийн хойч үе болсон энхрий бяцхан үрсдээ авилгалын анхан шатны сургалтанд хамруулаад, сургуулиа төгсөхөөр нь коллеж, их, дээд сургуулиудад улам гүнзгийрүүлэн судлах зам мөрийг нь зааж өгч байх шив дээ. Эцсийн эцэст амьдрал дээр гараад хөл алдахгүйн тулд шууд авилгачид болж хувирах нь тодорхой боллоо л доо.

     Учир юун хэмээвээс хүүхдүүдийн эцэг эх нь багштай тусгайлан уулзаж, төрөл бүрийн бэлэг, сэлт өгөх нь үнэхээр өрөвдмөөр. Бодвол эцэг эхчүүд багшид нь сайн долигоноод байвал миний хүүхдийг ОНЦ сурлагатан болгочихно гэж найддаг б...

Шууд холбоос